“ХҮҮХДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ТЕХНОЛОГИ” аянд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн оюутнууд нэгдлээ.

“ХҮҮХДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ТЕХНОЛОГИ” аянд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн оюутнууд нэгдлээ.

Мэдээлэл, технологийн үндэсний паркаас санаачлан,  Жэй Си Ай Капитал салбар байгууллагын “Good Like” төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй “ХҮҮХДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ТЕХНОЛОГИ” аяны анхны дэмжигч нь Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн оюутнууд байлаа. 

Маркетингийн менежментийн 2-р курсын оюутнууд “Нийгмийн дадлага” хичээлийн хүрээнд өөрсдийн сургуулийн орчинд, бусад оюутнууддаа аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хандив цуглуулах үйл ажиллагааг зохион байгуулж оролцлоо. Хандиваар гар утас, утас цэнэглэгч, флаш, повер банк, маус, чихэвч зэрэг 6 төрлийн нийт 27 технологийн хэрэглэл цугларсанаас гадна 34020 төгрөг,  89 ширхэг талархалын ил захидал цугларсан байна. 

Улс орны гэрэлт ирээдүй болсон дүү нартаа мэдлэг боловсролыг тэгш хүртээмжтэй эзэмшихэд нь өөрсдийн хувь нэмрээ оруулан, идэвх санаачлага гаргасан Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Маркетингийн менежментийн 2-р курсын оюутнууд болон аянд  хандив өгч, ил захидал ирүүлсэн халуун сэтгэлт оюутан залуустаа гүнээ талархал илэрхийлье.

“Хүүхдэд хүртээмжтэй технологи” аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  энд дарж авна уу.

 

Capture

275696594_4608628689243236_4472633233674010964_n

 

 

 

  • 2022-04-05
  • Уншсан:1559

Салбарын байгууллагууд