Мэдээлэл Холбоо Технологийн салбарын уламжлалт “Мягмар гаригийн уулзалт” боллоо.

Мэдээлэл Холбоо Технологийн салбарын уламжлалт “Мягмар гаригийн уулзалт” боллоо.

Харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарын 100 жилийн ой, Мэдээлэл технологийн үндэсний паркын 50 жилийн ой, МИДАС ТББ-ын 20 жилийн ойн арга хэмжээтэй холбоотойгоор Мэдээлэл Холбоо Технологийн салбарын уламжлалт “Мягмар гаригийн уулзалт”-ыг Мэдээлэл, технологийн үндэсний паркад 2022 оны 04-р сарын 05-нд зохион байгууллаа.

Мягмар гаригийн уулзалт нь Мидас ТББ-аас санаачлан зохион байгуулсаар ирсэн арга хэмжээ бөгөөд энэ удаагийн уулзалтад Монголын МТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүд, “Монгол Улсын Мэдээлэл Холбооны Технологийн Хөгжлийн үзэл баримтлал 2010” бодлогын баримт бичиг боловсруулсан ажлын хэсгийн гишүүд, МИДАС ТББ болон МТ-ийн салбарын анхдагчид оролцосноороо онцлогтой болсон юм.

Уулзалтад Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Э. Бямбасүрэн “Цахим үндэстэн дунд хугацааны бодлогын баримт бичиг”-ийн талаар танилцуулав. Мөн МИДАС ТББ-ын гүйцэтгэх захирал С.Энхжаргал Мидас ТББ-ын үйл ажиллагааг, Мэдээлэл, технологийн үндэсний паркын захирал Э.Цогтгэрэл МТҮП-ын үйл ажиллагааг тус тус танилцуулж, салбарын дунд хугацааны бодлоготой холбоотойгоор ахмадуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлэн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.

Энэхүү арга хэмжээний үеэр Харилцаа холбоо, мэдээлэл технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад үеийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлж, Харилцаа Холбоо Мэдээлэл Технологийн салбарын 100 жилийн ойн медиал гардуулав.

Цаашид тус уулзалтыг Мэдээлэл технологийн үндэсний парк дээр уламжлалын дагуу сар бүрийн эхний долоо хоногийн Мягмар гаригт зохион байгуулж байхаар боллоо.

_DSC1374

Үйл ажиллагааны зургийг энд дарж үзнэ үү.

  • 2022-04-06
  • Уншсан:1403

Салбарын байгууллагууд