“Миний кодын эхлэл” хакатон 4-р сарын 20,21-нд болно.

“Миний кодын эхлэл” хакатон 4-р сарын 20,21-нд болно.

Мэдээлэл, технологийн үндэсний парк Налайх дүүргийн Политехник коллежтэй хамтран “Миний кодын эхлэл” хакатон зохион байгуулах гэж байна.
Зорилго: Сурагчдад технологийн суурь мэдлэг олгох, багаар ажиллах чадварыг эзэмшүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, их, дээд сургуульд суралцахад шаардлагатай мэргэжлийн чиг баримжааг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх
Хаана: Налайх дүүрэг
Хэзээ: 2022.04.20-2022.04.21
Үргэлжлэх хугацаа: 10 цаг
Тавигдах шаардлага:
✔️ ЕБС-ийн 8-10 дугаар ангийн сурагч байх
✔️ Өмнө нь ямар нэгэн ижил төрлийн уралдаан тэмцээнд оролцож байгаагүй байх
Хүрэх үр дүн:
✔️ Бие даан суралцах аргыг сурагч өөртөө төлөвшүүлэх;
✔️ Өөр үзэл бодол бүхий багийн гишүүдэд өөрийн үзэл бодлыг илэрхийлж сурах;
✔️ Ирээдүйн ажил мэргэжлээ сонгоход туслах;
Тэмцээнийг шүүх дүрэм: Тэмцээнийг ямар нэгэн шүүгчгүйгээр “Хиймэл оюун ухаан” ашиглан шүүх бөгөөд дараах 3 номинациар шалгаруулна. Үүнд:
• Номинаци 1: Мастер код
• Номинаци 2: Цэвэр код
• Номинаци 3: Хурдан код
📞 9953-9790

278249997_372816114584675_5386068252302206964_n

  • 2022-04-18
  • Уншсан:3230

Салбарын байгууллагууд