“Хоггүй эрүүл орчны төлөө” хөдөлгөөнийг эхлүүллээ.

“Хоггүй эрүүл орчны төлөө” хөдөлгөөнийг эхлүүллээ.

Мэдээлэл, технологийн үндэсний парк Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацийн төвтэй хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд “Хоггүй эрүүл орчны төлөө” хөдөлгөөнийг эхлүүлж байна.
Энэхүү хөдөлгөөн 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд 1-р үе шат өнөөдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 16-ний өдөр болж нийт 26 ажилтан албан хаагч, гарааны компани болон эрдэмтэн багш нар оролцон “Хар усан тохой” орчмын дагуу 3.5 км газрыг цэвэрлэлээ.
Тус хөдөлгөөн нь Байгаль орчны бохирдлыг цэвэрлэх, хамгаалах цаашлаад гол мөрний ай сав газарт хоггүй эрүүл орчныг бий болгох, олон нийтийг уриалах зорилгоор 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой болж байна.
“Хоггүй эрүүл орчны төлөө” хөдөлгөөний 2 дугаар шат 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр болох бөгөөд оролцох хүсэлтэй байгууллага хамт олон МТҮП-ын Старт ап менежертэй 80049198 дугаараар холбогдоно уу.
IMG_4794   IMG_4846
IMG_4918
 277854818_324365502976793_957857767835139430_n (1)
  • 2022-04-18
  • Уншсан:1389

Салбарын байгууллагууд