Хакатон тэмцээн эхэллээ

Хакатон тэмцээн эхэллээ

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь Налайх дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, Политехникийн коллежтой хамтран сурагчдад технологийн суурь мэдлэг олгох, багаар ажиллах чадварыг эзэмшүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, их, дээд сургуульд суралцахад шаардлагатай мэргэжлийн чиг баримжааг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Миний кодын эхлэл” хакатоныг  Налайх дүүргийн Политехникийн коллежийн “Багш хөгжлийн төв”-д яг одоо зохион байгуулж байна. Хакатонд Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 7 сургуулийн нийт 25 сурагчид оролцож байгаа  бөгөөд 2022 оны 4-р сарын 20,21-ний өдөр буюу 2 өдөр үргэлжилнэ.  Оролцогчиддоо амжилт хүсье.

 

process

  • 2022-04-20
  • Уншсан:1401

Салбарын байгууллагууд