Хакатон тэмцээн үргэлжилж байна

Хакатон тэмцээн үргэлжилж байна

Мэдээлэл, технологийн үндэсний паркаас Налайх дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, Политехникийн коллежтой хамтран зохион байгуулж буй Хакатон тэмцээн үргэлжилж байна.

Тэмцээнийг шүүгчгүйгээр “Хиймэл оюун ухаан” ашиглан шүүх бөгөөд дараах 3 номинациар шалгаруулна. Үүнд:

  • Номинаци 1: Мастер код
  • Номинаци 2: Цэвэр код
  • Номинаци 3: Хурдан код

Өнөөдрийн сургалтаар HTML&CSS болон IT ба түүний ирээдүй сургалт орж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн бөгөөд сургалтын хүрээнд анхан шатны хөгжүүлэлт бие даалтын ажил хийж, багууд гүйцэтгэсэн бие даалтаа бусад багууддаа танилцууллаа.

Тус тэмцээнд Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 109-р сургууль, Голомт цогцолбор сургууль, 103-р сургууль, Хос уянга сургууль, 109-р сургууль, Эрдмийн оргил цогцолбор сургууль, Чандмань эрдэнэ сургууль гэсэн нийт 7 сургуулийн 8-10-р ангийн 25 сурагч оролцож байна.  Тэмцээнд оролцсноор сурагчид бие даан суралцах аргыг өөртөө төлөвшүүлэх, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, ирээдүйн ажил мэргэжлээ сонгох чигээ олоход туслах юм.

Programmer working at IT company office late at night

_DSC1543

_DSC1579

_DSC1631

_DSC1679

_DSC1723

 

  • 2022-04-20
  • Уншсан:1580

Салбарын байгууллагууд