“Миний кодын эхлэл” хакатон тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

“Миний кодын эхлэл” хакатон тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь Налайх дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, Политехникийн коллежтой хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Сурагчдад технологийн суурь мэдлэг олгох, багаар ажиллах чадварыг эзэмшүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, их, дээд сургуульд суралцахад шаардлагатай мэргэжлийн чиг баримжааг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготой тус хакатонд Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 109-р сургууль, 119-р сургууль, 103-р сургууль, Хос-Уянга, Голомт цогцолбор сургууль, Чандмань-эрдэнэ сургууль “Эрдмийн ордон” цогцолбор гэсэн 7 сургуулийн 8-10-р ангийн нийт 25 сурагчид оролцсон юм.
Хакатон тэмцээний үеэр “HTML&CSS” болон “Програмчлалын анхан шат”-ны сургалт зохион байгуулагдан, оролцогчид 8 багт хуваагдаж сургалтын хүрээнд анхан шатны хөгжүүлэлт хийж, “Tech talk” чөлөөт ярилцлага өрнүүлэн хөгжүүлэлтийн сонирхолтой тэмцээн болж хөтөлбөрийн дагуу 2 өдрийн турш амжилттай зохион байгууллаа.
Энэхүү Хакатон тэмцээн нь шүүгчгүйгээр буюу хүний оролцоогүйгээр “Хиймэл оюун ухаан” ашиглан шагналт байрыг тодруулснаараа онцлогтой болсон юм.
Тэмцээнийг нийт 3 номинациар шалгарууллаа.
Мастер код- Хүү баг
1. Голомт цогцолбор сургуулийн 10-2 ангийн сурагч М. Тэмүүлэн
2. 119-р сургуулийн 10-1 ангийн сурагч Г.Тэмүүжин
3. 119-р сургуулийн 10-1 ангийн сурагч Г.Сонорбат

Цэвэр код- Морь баг
1. Голомт цогцолбор сургуулийн 10-2 ангийн сурагч Г.Билгүүн
2. 103-р сургуулийн 9а ангийн сурагч Ц.Цэнгэл
3.  103-р сургуулийн 9а ангийн сурагч О.Эрдэнэбат
Хурдан код- Ноён баг
1. Эрдмийн оргил цогцолбор сургуулийн 10-3 ангийн сурагч А.Бахадбэргэен
2. Голомт цогцолбор сургуулийн 10-2 ангийн сурагч Э.Энххуучир
3. 109-р сургуулийн 10-1 ангийн сурагч Ц.Отгонзаяа

нар шалгарч Мэдээлэл технологийн үндэсний паркаас зохион байгуулдаг Мэдээллийн аюулгүй байдал анхан шат, Сүлжээ анхан шат, HTML&CSS сургалтад үнэ төлбөргүй хамрагдах эрхээр багийн гишүүд тус бүр шагнагдлаа.
Тэмцээнд оролцсноор сурагчид бие даан суралцах аргыг өөртөө төлөвшүүлэх, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, ирээдүйн ажил мэргэжлийн чиг баримжаагаа олоход дэмжлэг болсон  үр дүн бүхий тэмцээн болж өндөрлөлөө.
Хамтран зохион байгуулсан “Налайх дүүргийн ЗДТГ”, “Политехник коллеж”, “Налайх дүүргийн Боловсролын хэлтэс”, Ерөнхий боловсролын “109”, “119”, “103”, “Хос-Уянга”, “Голомт цогцолбор”, “Чандмань-эрдэнэ” “Эрдмийн ордон” цогцолбор сургуулиудын удирдлага багш ажилтан албан хаагчид, Team Trailer Park-ийн хамт олонд талархал илэрхийлье. “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг цаашид үе шаттайгаар дүүрэг бүрт үргэлжлүүлэн зохион байгуулна.

үо

  • 2022-04-21
  • Уншсан:1781

Салбарын байгууллагууд