Шинжлэх ухаан технологийн сан болон Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо ТББ-тай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Шинжлэх ухаан технологийн сан болон Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо ТББ-тай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь Монгол эрдэмтэн, судлаач, инженер, шинийг санаачлагч, мэдээллийн технологи хөгжүүлэгчдийн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг төрийн болоод бизнесийн салбарт нэвтрүүлэх, үр шимийг хүртэх, салбар дундын хамтын түншлэлийн хөгжлийг түргэсгэх зорилгоор ШУТСан, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо” ТББ-тай хамтран ажиллах “Санамж бичиг”,  “Хамтран ажиллах гэрээ”-г байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд:

  • Оюуны үйлдвэрлэлийг бизнестэй холбон эдийн засгийн эргэлтэд оруулах замаар  эрдэмтэн, судлаач, ай ти хөгжүүлэгчдийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, нутагшуулах ажиллагааны асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
  • Эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, паркын дэргэдэх гарааны компаниудад дэмжлэг болох хамтарсан төслүүдийн хэрэгжүүлэх;
  • Гарааны компаниудад тусгайлсан үйлчилгээний хөнгөлөлт үзүүлэх, салбар, салбар дундын аутсорсинг үйлчилгээ бий болгох;
  • Зах зээлийн эрэлт хэрэгцээ, улс орны хөгжлийн хандлагад нийцүүлэн гарааны компаниудыг бойжуулах, сургах, хөгжүүлэх, оюуны өмчийн чиглэлээр сургалт, зөвлөгөө үзүүлэх, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах зэрэг олон талт ажил, үйлчилгээ харилцан солилцсон албан бичгээр баталгаажсан юм.

33333

22222111111

  • 2022-04-21
  • Уншсан:1781

Салбарын байгууллагууд