Мэдээллийн технологийн инженерийн шалгалт 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Мэдээллийн технологийн инженерийн шалгалт 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Мэдээлэл, технологийн үндэсний паркаас Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн зөвлөл /ITPEC/-тэй хамтран 33 дах удаагаа зохион байгуулж буй Мэдээллийн технологийн инженерийн шалгалт 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Мэдээллийн технологийн инженерийн шалгалт нь Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд нэгэн зэрэг нэг цагт эхэлж, олон улсын шалгалтын өндөр түвшинд зохион байгуулагддаг.

b

 

b1

 

275808829_771529277097352_9183474238140499359_n

Энэ удаагийн шалгалт нь Азийн 6 орон болон Улаанбаатар хот, Орхон аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой болсон бөгөөд нийт 112 шалгуулагч хамрагдаж өөрийн мэдлэгийн түвшингээ тодорхойлсон юм. Орхон аймгаас Орхон аймгийн ЗДТГ, Эрдэнэт үйлдвэр, МТҮП-ын Орхон аймаг дах виртуал инкубатор компаний ажилтан нийт 13 шалгуулагч оролцсноос Пасспорт шалгалтад 9, Суурь шалгалтад 4 тус тус хамрагдав. Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулийн оюутнуудаас нийт 99 шалгуулагч оролцсноос Пасспорт шалгалтад 72, Суурь шалгалтад 27 тус тус хамрагдлаа.

b9

 

b6

Энэхүү шалгалт нь мэдээллийн технологийн инженерүүдийн мэдвэл зохих алгоритм, өгөгдлийн сан, сүлжээ, аюулгүй байдал, мултьмедиа, техник хангамж, програм хангамж, системийн бүтэц, компьютерын бүтэц, програмчлалын С болон Жава хэлний мэдлэгийг шалгахаас гадна тухайн шалгуулагчийн стратеги, менежментийн мэдлэгийг шалгадаг онцлогтой.  Мөн шалгуулагч нь шалгалт өгөх бүртээ шинэ мэдлэг олж авахаас гадна, өөрийн мэдлэгээ баталгаажуулах, ахиулах, улмаар ОУ-ын түвшинд үнэлүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Шалгалтын дүн 21 хоногийн дараа Мэдээлэл, технологийн үндэсний паркын вэб хуудсанд тавигдах бөгөөд шалгуулагч нь өөрийн шалгуулагчийн дугаараар дүнгээ харах боломжтой. Дараагийн шалгалт 2022 оны 10 дугаар сарын 23-нд зохион зохион байгуулагдах тул шалгалтын бүртгэл 8 дугаар 22-нд нээгдэнэ.

b3

 

278670140_562875751751944_5740995430267727368_n

 

b2

277687932_486993033125897_2357189595072757664_n

  • 2022-04-24
  • Уншсан:1581

Салбарын байгууллагууд