Мэдээлэл хандалтын төв /IAC/-ийг МТҮП-д байгуулна

Мэдээлэл хандалтын төв /IAC/-ийг МТҮП-д байгуулна

Монгол улсын засгийн газар Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Цахим хөгжил харилцаа холбооны яам болон БНСУ-ын Үндэсний мэдээллийн агентлаг /NIA/ хамтран тус улсын буцалтгүй тусламжаар хүүхэд залуус, тусгай хэрэгцээт иргэдийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадавхийг сайжруулах зориулалт бүхий “Мэдээлэл хандалтын төв”/IAC/-ийг Мэдээлэл, технологийн үндэсний паркад түшиглэн байгуулахаар шийдвэрлэсэн.

Хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны 04-р сарын 27-ний өдөр БНСУ-ын  Үндэсний мэдээллийн агентлагын төлөөлөл Мэдээлэл, технологийн үндэсний паркын үйл ажиллагаатай танилцаж, “Мэдээлэл хандалтын төв”/IAC/-ийг байгуулахтай холбоотой санал солилцлоо.

DSC_2136

  • 2022-04-27
  • Уншсан:1359

Салбарын байгууллагууд