Зургаадугаар сард нийт цахилгаан автомашины тоо 20 сая хүрнэ

Зургаадугаар сард нийт цахилгаан автомашины тоо 20 сая хүрнэ

2016 оны байдлаар замын хөдөлгөөнд нэг сая цахилгаан автомашин оролцож байсан бол энэ оны зургаадугаар сараас дэлхий даяар нийт цахилгаан автомашины тоо 20 сая хүрэхээр байгааг “Bloomberg New Energy Finance” тооцоолжээ.

Түүнчлэн 2022 оны хоёрдугаар хагасаас хойш сар тутам нэмж нэг сая цахилгаан автомашин зах зээлд нийлүүлэгдэхээр байгааг дурдсан байна. Өөрөөр хэлбэл гурван секунд тутамд нэг цахилгаан автомашин үйлдвэрлэгдэнэ гэсэн үг аж.

Автомашин нь насжилт, элэгдэл, осол болон цэнэг хураагуурын эвдрэл зэргээс шалтгаалан бүртгэлээс хасагддаг. Хэдий тийм боловч ихэнх цахилгаан автомашин сүүлийн 18 сарын хугацаанд зах зээлд нийлүүлэгдсэн гэдэг утгаараа энэ нь одоохондоо асуудал болохооргүй байна.

tesla

Үүний зэрэгцээ “Анхны төлөвлөгөөнөөс нэлээд хоцорсон гурван бүтээгдэхүүн ирэх оноос эхлэн үйлдвэрлэгдэнэ” хэмээн “Tesla” компанийн шинэ үйлдвэрийн нээлтийн үеэр Илон Маск мэдэгджээ. “Бид ирэх оноос эхлэн “Cybertruck”, “Roadster” болон “Semi” загваруудаа үйлдвэрлэнэ” гэж Илон Маск Техас мужийн Остин хотод болсон “Cyber Rodeo” шоуны үеэр онцолсон байна.

Дээр дурдсан “Roadster” загвараа 2017 оны 11 дүгээр сард, “Cybertruck” загвараа 2019, 2020 онд зах зээлд гаргахаар төлөвлөөд байжээ. Тус компани “Model Y” загвараа танилцуулснаас хойш дэлхийн хамгийн сайн борлуулалттай цахилгаан автомашин болсон юм.

эх сурвалж: gogo.mn

  • 2022-04-29
  • Уншсан:1399

Салбарын байгууллагууд