“Сурагчдын бүтээлийн уралдаан-2022” Мэдээлэл, технологийн үндэсний паркад амжилттай болж өндөрлөлөө.

“Сурагчдын бүтээлийн уралдаан-2022” Мэдээлэл, технологийн үндэсний паркад амжилттай болж өндөрлөлөө.

Ерөнхий боловсролын сургуулиудын дунд болон ахлах ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сурагчдын бүтээлийн уралдаан-2022” Мэдээлэл, технологийн үндэсний паркад амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн бүтээлийн уралдаанд:

  1.  Дархан-Уул аймаг,  Од цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Ц.Мөнхтэнгэр, Т.Билгүүн нар “Star-MonMeta.mn” буюу хүүхдэд ээлтэй цахим фэйсбүүк платформ
  2. Улаанбаатар хот, СБД-ийн 11-р сургуулийн 12-р ангийн сурагч Э.Мөнх-Оргил “Sign language” буюу Сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан дохионы хэлний аппликэйшн
  3. Улаанбаатар хот, Олонлог эксе сургуулийн 11-р ангийн сурагч С.Тэнгис “Full body computer control” AI ашиглан  технологийн автоматжуулалтыг хялбарчилсан программ зэрэг бүтээлээр тус тус оролцсон юм.

Тэмцээний шүүгчээр:

  1. МУБИС, Мэдээлэл зүйн тэнхийн багш Б.Бадамсүрэн
  2. Зохис аппликейшн ХХК-ны захирал Ж.Тэмүүжин
  3. МУБИС, Мэдээлэл зүйн тэнхийн багш Т.Ганзориг
  4. Сим ХХК-ны бизнес хөгжил хариуцсан захирал О.Тэнгис нар оролцлоо.

Энэхүү уралдааны шалгаруулалтын дүн 2022 оны 05-р сарын 04-ний өдөр гарна. Бүтээлийн уралдаанд оролцсон оролцогчдыг Мэдээлэл, технологийн үндэсний паркын инкубатор 14 компаний үйл ажиллагаатай танилцуулах аялалыг мөн зохион байгуулсан юм.

277805066_3077306459187314_436334027567392837_n

 

279318092_460774005806107_3203702675500270979_n

 

277544072_664670468162590_486058099434872525_n

 

277683514_288059073532552_7764150084361418122_n

  • 2022-05-02
  • Уншсан:1907

Салбарын байгууллагууд