“Сурагчдын бүтээлийн уралдаан-2022″ уралдааны дүн гарч, шилдгүүдээ тодрууллаа.

“Сурагчдын бүтээлийн уралдаан-2022″ уралдааны дүн гарч, шилдгүүдээ тодрууллаа.

Улсын Мэдээлэл зүйн 36 дугаар олимпиадын хаалтын ажиллагаа Мэдээлэл, технологийн үндэсний паркад болж өндөрлөлөө.

Үйл ажиллагааны үеэр Ерөнхий боловсролын сургуулиудын дунд болон ахлах ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сурагчдын бүтээлийн уралдаан-2022″ уралдааны дүн гарч, шилдгүүдээ тодрууллаа.

Энэ удаагийн бүтээлийн уралдаанд:

Дархан-Уул аймаг,  Од цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Ц.Мөнхтэнгэр, Т.Билгүүн нар “Star-MonMeta.mn” буюу хүүхдэд ээлтэй цахим фэйсбүүк платформоор 3-р байранд шалгарч,  250.000 төгрөгийн Bidcoin,

Улаанбаатар хот, СБД-ийн 11-р сургуулийн 12-р ангийн сурагч Э.Мөнх-Оргил “Sign language” буюу Сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан дохионы хэлний аппликэйшнаар 2-р байранд шалгарч,  800.000 төгрөгийн Bidcoin,

Улаанбаатар хот, Олонлог эксе сургуулийн 11-р ангийн сурагч С.Тэнгис “Full body computer control” AI ашиглан  технологийн автоматжуулалтыг хялбарчилсан программ бүтээлээр 1-р байранд шалгарч,  1.000.000 төгрөгийн Bidcoin болон Space academy-д 250.000 төгрөгөөр суралцах эрхийн бичгээр тус тус шагнагдсан юм. Өөрсдийн оюуны бүтээлээрээ уралдан шилдгээр  шалгарсан нийт сурагчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.

DSC_2393

DSC_2388

DSC_2389

 

 

 

 

 

  • 2022-05-04
  • Уншсан:1647

Салбарын байгууллагууд