“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инновац хөгжүүлэх боломж, шийдэл 2022” форум амжилттай зохион байгуулагдлаа.

“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инновац хөгжүүлэх боломж, шийдэл 2022” форум амжилттай зохион байгуулагдлаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ , МҮХАҮТанхим, Экспорт олон улсын худалдааны төв, Мэдээлэл технологийн үндэсний парк хамтран “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инновац хөгжүүлэх боломж, шийдэл 2022” форумыг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү форум нь Шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинэлэг санаа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчилж, тухайн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, инновацийн салбарт төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, бодит үр дүнг гаргах гол зорилготой зохион байгуулагдснаараа онцлогтой болсон юм.

Мэдээлэл, технологийн үндэсний парк уг форумын хамтран зохион байгуулагчаар оролцож, нээлтийн үйл ажиллагаанд МТҮП-ын захирал Э.Цогтгэрэл үг хэлж, эхний хэлэлцүүлгийн модератораар МТҮП-ын Төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн дарга П. Наранцэцэг оролцлоо.

“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инновац хөгжүүлэх боломж, шийдэл 2022” форумын үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэнд Мэдээлэл, технологийн үндэсний паркын инкубаторт бойжиж буй гарааны компаниуд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, төслийн хэлэлцүүлэгт оролцлоо. Уг үзэсгэлэнд онлайнаар болон танхимаар нийт 26 гарааны бизнес эрхлэгч компани оролцсон бөгөөд дараах 5 төслүүдийг танилцуулж хэлэлцүүлэг өрнөсөн юм.

  • ЕБС-ийн сурах бичиг болон соёлын салбарт VR, AR технологийг ашиглах нь,
  • Хог хаягдлыг дахин боловсруулж, мод суулгацын бортого үйлдвэрлэл,
  • Автомашины элэгдсэн дугуйг дахин ашиглаж зах зээлд нэвтрүүлэх, Хог хаягдлыг /хуванцар, лааз, цаасан хаягдал/ худалдан авах автомат машин,
  • Хонины ноосоор органик бордоог дотоодын хэрэглээнд нэвтрүүлэх,
  • Хөрсний бохирдлыг бууруулах хөрснөөс агаарт дэгдэх хүнд металлуудын элементүүдийг багасгах зориулалттай тусгай бордоо үйлдвэрлэлийг авто замын цас цэвэрлэгээнд туршиж, нэвтрүүлэх боломж

279694604_4673796296058111_6046445548851894339_n

 

DSC_2462

 

279693524_4673812596056481_526097853209741084_n

 

DSC_2488

 

DSC_2489

  • 2022-05-06
  • Уншсан:1674

Салбарын байгууллагууд