Бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Фэйсбүүк маркетинг” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Фэйсбүүк маркетинг” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь “Виннер консалтинг” ХХК, “Түгээмэл хөгжил”бие даан амьдрах төв, MAX-U design ХХК-тай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Фэйсбүүк маркетинг” сургалтыг 2022 оны 05-р сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь Сошиал орчинд өөрийн үзэл бодол, мэдлэг, ур чадвар, эерэг хандлагыг зөв таниулах, нийгмийн сайн сайхан, хүмүүсийн өсч, хөгжих үйл явцад дэмжлэг үзүүлэх, үлгэрлэх, нөлөөлөх, нөлөөллөө таниулах оновчтой арга хэрэгслүүдийг эзэмших, Фэйсбүүк орчинд амжилттай манлайлах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой бөгөөд Бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдд зориулан зохион байгуулснаараа онцлогтой боллоо.

Сургалтад оролцогчид нь арьс ширэн эдлэл, гар урлал, оёдол, саван, шигтгээ наамал, зураг, фитнесс, зөвлөх үйлчилгээ зэрэг төрөл бүрийн бизнес эрхэлдэг бөгөөд өөрийн бизнесээ фэйсбүүк ашиглан хэрхэн сурталчлах, удирдах талаарх мэдлэгийг 1 өдрийн сургалтаар олж авлаа.

Сургалтын дэлгэрэнгүй агуулгыг танилцуулбал:

  • Сошиал орчны боломжууд,
  • Сорчинд нөлөөллөө байршуулах стратеги,
  • Нөлөөллийн маркетинг,
  • Контент бүтээх урлаг контент маркетинг,
  • Хэрэглэгчийн сэтгэл зүйд үндэслэн сурталчилгааны контентын тактикууд

Сургагч багшаар “Виннер консалтинг” ХХК-ийн зөвлөх багш Ц.Одонтуяа удирдан зохион байгуулсан бөгөөд сургалтад хамрагдсан оролцогчдод өөрийн  сошиал маркетингийн бүх видео болон бусад төрлийн хичээлүүдээ  3 сарын турш үнэ төлбөргүй ашиглах эрхийг бэлэглэлээ.

Тус сургалтыг дэмжин ажилласан “Виннер консалтинг” ХХК, “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төв, MAX-U design ХХК -ийн хамт олонд талархал илэрхийлье. Цаашид Мэдээлэл, технологийн үндэсний парк нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлууд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд хамтран ажиллах сонирхолтой байгууллагуудад нээлттэй.

Brown Modern Clean Mother's Day

Brown Modern Clean Mother's Day (1)

Brown Modern Clean Mother's Day (3)

  • 2022-05-07
  • Уншсан:2368

Салбарын байгууллагууд