Мэдээлэл, технологийн үндэсний паркын инкубаторын 43 дахь элсэлт зарлагдлаа.

Мэдээлэл, технологийн үндэсний паркын инкубаторын 43 дахь элсэлт зарлагдлаа.

Мэдээлэл, технологийн үндэсний паркын инкубаторын 43 дахь элсэлтэд урьж байна.

Төрөл : Үндсэн инкубатор

Чиглэл: 

  • Ухаалаг хөдөө аж ахуй
  • Outsourcing үйл ажиллагаа

ЗОРИЛГО: МТ-ийн шинэ дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ  хэрэгцээг эрж олох, шинэ технологид суурилсан бизнесийг хөгжүүлэхээр  байгуулагдсан, дэмжлэг туслалцаа шаардлагатай компанид ажлын таатай  орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар  тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод  гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад  оршино

 ТАВИГДАХ ШААРДЛАГА 

  • Шинэлэг санаа бүхий хэрэгжих магадлалтай дээрх 2 чиглэлээр мэдээллийн  технологийн бизнесийг дотоод гадаадын зах зээлд эрхлэхээр  төлөвлөсөн байх
  • Инкубаторт дэмжлэг авах хугацаандаа мөрдөх, хагас жил тутмын  үйл ажиллагаанд нь хяналт тавих бололцоо бүхий бизнес  төлөвлөгөөтэй байх
  • Инкубаторын журамд заасан шаардлагуудад нийцсэн байх 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • МТҮП-ын инкубаторт холбогдох журмуудтай танилцан  зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн албан бичиг, өргөдөл /МТҮП аас гаргасан загварын дагуу/, хураамж төлсөн баримт  
  • Компани нь аж ахуйн нэгжийн дүрэм улсын  бүртгэлийн гэрчилгээний эх хувь, хуулбарын хамт 
  • Хүсэлт гаргагч нь компани байгуулаад нэгээс дээш жил үйл  ажиллагаа явуулж байгаа бол эхлэлтийн баланс болон  сүүлийн нэг жилийн баталгаажсан санхүүгийн тайлан тэнцэл 
  • Хүсэлт гаргагч баг бол багийн гишүүн бүрийн иргэний үнэмлэх,  боловсролын гэрчилгээний эх хувь, хуулбарыг хамт 
  • Иргэн нь иргэний үнэмлэх болон дипломын  хуулбар, эх хувийн хамт  
  • Инкубаторт дэмжлэг авах хугацаандаа мөрдөж хэрэгжүүлэх,  улирал, хагас жил тутам үйл ажиллагаанд нь хяналт тавих  бололцоо бүхий бизнеc төлөвлөгөө (5-10 хуудас) 
  • Бүртгэлийн хураамжийн төлбөр иргэн, баг-100,000төгрөг, компани-150,000  төгрөг байна.

Элсэлтийн материал хүлээн авах

2022 оны 5 сарын 13-6 сарын 13 хүртэл МТҮП-ын 222 тоотод хүлээн авна. (08:30-17:30)

Элсэгчдэд зориулсан танилцуулга семинар

2022 оны 06 сарын 06-ны 15:00 цагт (МТҮП 302 тоот танхим)

Сонгон шалгаруулалт

2022 оны 6 сарын 20-ны 09:00 цагт  (МТҮП-ын 302 тоот танхим)

Энд дарж үндсэн инкубаторын журамтай танилцана уу!

Үндсэн инкубаторын элсэлтэд энд дарж цахимаар бүртгүүлнэ үү!

72_Technological ecology concept

  • 2022-05-11
  • Уншсан:2790

Салбарын байгууллагууд