“Good luck” төслийн нээлт боллоо

“Good luck” төслийн нээлт боллоо

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь байгууллагынхаа 50 жилийн ойн хүрээнд  Амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд боловсрол, мэдлэгийг эзэмшихэд түлхэц болох, цахим хэрэгслээр хангах, суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “ХҮҮХДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ТЕХНОЛОГИ” аяныг санаачлан Жэй Си Ай /JCI/ Капитал салбар байгууллагын “Good Like” төсөлд 2022 онд  хамтран ажиллахаар санамж бичиг зурсан билээ.
Жэй Си Ай /JCI/ Капитал салбар байгууллагын  “Good Like” төсөл нь 2021-2023 онд хэрэгжих бөгөөд төслийн нээлт 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Мэдээлэл, технологийн үндэсний паркад боллоо. 2021 онд уг төслийн хүрээнд  Дэлхийн зөн Олон улсын байгууллагын судалгаанд үндэслэн 200 гаруй хүүхдэд  технологийн хэрэгсэл хандивласан.

2021 онд “Good Like” төсөл нь Жэй Си Ай Монгол байгууллагын гишүүдийн хүрээнд зохион байгуулагдаж байсан бол 2022 онд Мэдээлэл, технологийн үндэсний парктай хамтарснаараа улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд одоогийн байдлаар төр, хувийн хэвшил, их дээд сургуулиудын нийт 40 гаруй байгууллага хамтран ажиллах саналаа илэрхийлж, техник хэрэгсэл хандивлах аян үргэлжилж байна.

Улс орныхоо ирээдүй болсон дүү нартаа мэдлэг боловсролыг тэгш хүртээмжтэй эзэмшихэд нь өөрсдийн хувь нэмрээ оруулж буй иргэн, байгууллага хамт олон та бүхэнд талархал илэрхийлье.

“Хүүхдэд хүртээмжтэй технологи” аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  энд дарж авна уу.

279324541_535417234787222_1554192496556207821_n

DSC_2621

DSC_2603

_DSC6619 (3)

278374351_1054355218496464_5959400682752400481_n

 

 

  • 2022-05-12
  • Уншсан:2711

Салбарын байгууллагууд