“Гавал толгой” уралдааны II–р шатны шалгаруулалт болж өндөрлөлөө.

“Гавал толгой” уралдааны II–р шатны шалгаруулалт болж өндөрлөлөө.

Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хөгжлийн тулгамдсан асуудлыг эзэмшсэн мэдлэг, дэвшилтэт техник, технологи, инновац ашиглан оновчтой шийдвэрлэх саналаа боловсруулж, бүтээлээ танилцуулах, тэдний гарааны компани байгуулах, бизнес эрхлэх сонирхлыг хөхиүлэн дэмжих зорилготой “Гавал толгой” уралдааныг Монголын инновацын 7 хоногийн хүрээнд 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 3 үе шаттайгаар зохион байгуулж байна.

Тус тэмцээний II-р шатны шалгаруулалт 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний паркад болж өндөрлөсөн бөгөөд тус  уралдаанд ХААИС 5, ШУТИС 5, АШУҮИС 5, МУБИС 3, МУИС 2 бүтээл, нийт 20 бүтээлийг тус бүр 5 минут илтгэн танилцуулж, бүтээлийн биет үзэсгэлэнг дэлгэн сонирхуулсан юм.

2-р шатны шалгаруулалтад дараах шилдэг 10 бүтээл шалгарлаа.

– ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн III ангийн оюутан О.Хаш-Эрдэнэ, Ц.Жаргалдалай, Э.Мөнх-Оргил, Г.Ням-Очир, Э.Анударь нарын “Дайвар бүтээгдэхүүн (5 цул)-ий шөлний бэлдмэл”,
– МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн Программ хангамжийн IV ангийн оюутан Г.Эрдэнэчимэг, Б.Энхцэнгүүн нарын “Ухаалаг хөгжмийн программ хөгжүүлэлт”,
– АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Био-Анагаах судлаачын I ангийн оюутан Н.Халиунаа, Анагаан ухааны сургуулийн Хүний их эмчийн VI ангийн оюутан Г.Доржбалам “Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах апп”
– МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Гадаад хэл, орон судлалын II ангийн оюутан С.Гантуяа,, Эрх зүйн I, IV ангийн оюутан Б.Болдсайхан, Г.Сүлд-Эрдэнэ, Б.Энгүүн нарын “LegalTech хууль зүйн туслалцаа үзүүлэх веб сайт”
– ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн Компьютерийн ухаан, Хиймэл оюун ухаан, Мэдээлэл технологи, программ хангамжийн Э.Мөнх-Оргил, Б.Очирсүх, Б.Баттулга, Ж.Марал, Д.Ууганбаяр, А.Дашням, М.Болортоль “Ухаалаг видео аналитикийн системийн хөгжүүлэлт”
– ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Агроэкологи бизнесийн сургуулийн Агрономийн IV ангийн оюутан 3 Б.Насанжаргал, III ангийн оюутан Ч. Бямбадорж нарын “Компост бордоо”
– ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн Цахилгаан хангамжийн IV ангийн оюутан Г.Хуягсүрэн, Б.Өлзийсайхан, Ш.Анхцэцэг, Б.Гүнжидмаа нарын “Чоно үргээх төхөөрөмж”
– ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн Хөдөө аж ахуйн инженерийн IV ангийн оюутан И.Цэдэнжав, Н.Баасандамба, Б.Төрсайхан нарын “Төрөл бүрийн хүнсний ногоо үрлэх олон үйлдэлт үрлүүр зохион бүтээж туршсан дүн”
– ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Үйлдвэрлэлийн автоматжуулалтын IV ангийн оюутан М.Мөнх-Эрдэнэ, Г.Цэдэндамба нарын “Усанд шумбагч сорил шинжилгээний робот”
“Гавал толгой” уралдааны II шатнаас шалгарсан эдгээр 10 бүтээлээс шилдгийн шилдгээ шалгаруулж, шагнал гардуулах III шатны уралдаан 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 11:00 цагаас Мэдээлэл, технологийн үндэсний паркийн 302 тоот танхимд болно.
280500701_3928937530665396_1920515596515215178_n (1)
280375125_3928937303998752_5618106359851339522_n
Blank 8 Grids Collage_0
  • 2022-05-14
  • Уншсан:2856

Салбарын байгууллагууд