Хакатон тэмцээн Багахангай дүүрэгт эхэллээ.

Хакатон тэмцээн Багахангай дүүрэгт эхэллээ.

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь Шинжлэх ухаан технологийн сан, Багахангай дүүргийн ЗДТГ, Хангай цогцолбор сургуультай хамтран сурагчдад технологийн суурь мэдлэг олгох, багаар ажиллах чадварыг эзэмшүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, их, дээд сургуульд суралцахад шаардлагатай мэргэжлийн чиг баримжааг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг Багахангай дүүргийн “Хангай цогцолбор” сургуулийн байранд яг одоо зохион байгуулж байна. Хакатон тэмцээнд Багахангай дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн нийт 25 сурагчид оролцож байгаа  бөгөөд 2022 оны 5-р сарын 30, 31-ний өдөр буюу 2 өдөр үргэлжилнэ.  Оролцогчиддоо амжилт хүсье.282252733_1034082247314296_6636552636413195905_n

  • 2022-05-30
  • Уншсан:1538

Салбарын байгууллагууд