Хакатон тэмцээн үргэлжилж байна

Хакатон тэмцээн үргэлжилж байна

Мэдээлэл, технологийн үндэсний паркаас Шинжлэх ухаан технологийн сан, Багахангай дүүргийн ЗДТГ, Хангай цогцолбор сургуультай хамтран зохион байгуулж буй Хакатон тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнийг “Алгоритм” ашиглан шүүх бөгөөд дараах 3 номинациар шалгаруулна. Үүнд:

Номинаци 1: Мастер код

Номинаци 2: Цэвэр код

Номинаци 3: Хурдан код

Өнөөдрийн сургалтаар програмчлалын хэлний сургалт орж, сургалтын хүрээнд анхан шатны хөгжүүлэлт бие даалтын ажил хийсэн юм. Тус тэмцээнд Багахангай дүүргийн ЕБС-ийн 8-10-р ангийн 26 сурагч оролцож байна. Тэмцээнд оролцсноор сурагчид бие даан суралцах аргыг өөртөө төлөвшүүлэх, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, ирээдүйн ажил мэргэжлээ сонгох чигээ олоход туслах юм.

DSC_3945 DSC_3944 DSC_3949 DSC_3951 DSC_3955 DSC_3966 281822648_1015608299328985_9072942618453862053_n 281866607_1562498414147736_8708034833569621555_n 283303535_1150050259106643_1069092706066952301_n

  • 2022-05-30
  • Уншсан:1562

Салбарын байгууллагууд