Хакатон тэмцээн Багахангай дүүрэгт амжилттай болж өндөрлөлөө

Хакатон тэмцээн Багахангай дүүрэгт амжилттай болж өндөрлөлөө

Мэдээлэл, технологийн үндэсний парк “Шинжлэх ухаан, технологийн сан”, “Багахангай дүүргийн ЗДТГ”, “Хангай” цогцолбор сургуультай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Сурагчдад технологийн суурь мэдлэг олгох, багаар ажиллах чадварыг эзэмшүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, их, дээд сургуульд суралцахад шаардлагатай мэргэжлийн чиг баримжааг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготой тус хакатонд Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн 26 сурагчид оролцсон юм.

Хакатонд оролцогчид HTML&CSS болон “Програмчлалын анхан шат” сургалтад хамрагдаж, сургалтын хүрээнд анхан шатны хөгжүүлэлт хийж, Tech talk чөлөөт ярилцлага, хөгжүүлэлтийн тэмцээн гэсэн хөтөлбөрийн дагуу 2 өдрийн турш зохион байгуулагдсан бөгөөд Алгоритм ашиглан шагналт 3 номинацыг шалгаруулсан юм.

Мастер код- Тэрэг баг

1. Хангай цолцолбор сургуулийн сурагч Ц.Наранзул

2. Хангай цолцолбор сургуулийн сурагч А.Намуунзаяа

3. Хангай цолцолбор сургуулийн сурагч Г.Бэрхшагай

Цэвэр код- Ноён баг

1. Хангай цолцолбор сургуулийн сурагч Э.Далайжаргал

2. Хангай цолцолбор сургуулийн сурагч Ц.Энхжавхлан

3. Хангай цолцолбор сургуулийн сурагч З.Энхзол

Хурдан код- Морь баг

1. Хангай цолцолбор сургуулийн сурагч Т.Анхзолбоо

2. Хангай цолцолбор сургуулийн сурагч Ц.Мөнхгэрэл

3. Хангай цолцолбор сургуулийн сурагч Ч.Эрдэнэцэцэг нар шалгарч Мэдээлэл технологийн үндэсний паркаас зохион байгуулдаг 300.000 төгрөгийн үнэ бүхий “HTML&CSS” сургалт, 250.000 төгрөгийн үнэ бүхий “Stratch” сургалт, 200.000 төгрөгийн үнэ бүхий “Ардуино”-ийн сургалтад үнэ төлбөргүй хамрагдах эрхээр багийн гишүүн тус бүр шагнагдлаа. Тэмцээнд оролцсноор сурагчид бие даан суралцах аргыг өөртөө төлөвшүүлэх, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, ирээдүйн ажил мэргэжлийн чиг баримжаагаа олоход дэмжлэг болсон үр дүн бүхий тэмцээн болж өндөрлөлөө. Хамтран зохион байгуулсан “Шинжлэх ухаан, технологийн сан”, “Багахангай дүүргийн ЗДТГ”, “Хангай” цогцолбор сургуулийн удирдлага, багш, ажилтнууд, Team Trailer Park-ийн хамт олонд талархал илэрхийлье. “Миний кодын эхлэл” хакатон тэмцээн 6-р сард Багануур дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөж байна.

DSC_4109 DSC_4110 DSC_4113 DSC_4150

284177763_1105780023624096_5357167498936309939_n (1)

 

  • 2022-05-31
  • Уншсан:1819

Салбарын байгууллагууд