Мэдээлэл, технологийн үндэсний паркын инкубаторын элсэлтэд зориулсан танилцуулга семинар болж өндөрлөлөө

Мэдээлэл, технологийн үндэсний паркын инкубаторын элсэлтэд зориулсан танилцуулга семинар болж өндөрлөлөө

2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Мэдээлэл, технологийн үндэсний паркын 43 дахь элсэлтэд зориулсан танилцуулах семинарыг амжилттай зохион байгууллаа.

Семинарт хэлэлцсэн асуудлууд:

• Мэдээлэл, технологийн үндэсний паркын танилцуулга, үйл ажиллагааны чиглэл

• Бизнес инкубаторын үйл ажиллагаа, зорилго, сонгон шалгаруулалтын үйл явц

• Инкубаторт элсэж орсноор ямар давуу талтай вэ?

• Бизнесийн төлөвлөгөө гаргах зөвлөмж

Тус семинарт гарааны бизнесүүдийн төлөөлөл болсон залуучууд оролцож инкубаторын үйл ажиллагаа болон ажлын орчинтой танилцлаа.

Та бүгдэд ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ инкубаторын элсэлтийн өдөр дахин уулзах болсондоо таатай байна.

Дашрамд дуулгахад Инкубаторын 43дахь элсэлтийн сонгон шалгаруулалт 2022.06.20-ны өдөр “10:00” цагаас “Мэдээлэл, технологийн үндэсний парк”-ын байранд болно.

Инкубаторын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: http://incubator.itpark.mn/

Холбоо барих: 11-312920

DSC_4157

DSC_4160

DSC_4161

  • 2022-06-06
  • Уншсан:1476

Салбарын байгууллагууд