Мэдээлэл Холбоо Технологийн салбарын уламжлалт “Мягмар гаригийн уулзалт” боллоо.

Мэдээлэл Холбоо Технологийн салбарын уламжлалт “Мягмар гаригийн уулзалт” боллоо.

Мэдээлэл холбоо, технологийн салбарын уламжлалт “Мягмар гарагийн уулзалт” арга хэмжээ  2022 оны 06-р сарын 15-нд  Мэдээлэл, технологийн үндэсний паркад зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн уулзалтад Нийслэлийн бизнес, инновац хөгжлийн газар, Сократус, М-Старс, SMS-Start-Up marketing space, Start-Up terminal, M-Office, Start-Up Mongolia зэрэг төр болон хувийн хэвшлийн гарааны бизнесийг дэмжигч байгууллагууд оролцсноороо онцлогтой болсон бөгөөд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэх, мэдээлэл солилцох, өргөжүүлэх, бизнесийн шинэ санаа, судалгаа хөгжүүлэлт болон гарааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд удирдлагын оновчтой тогтолцоог бүрдүүлэх зорилготой зохион байгуулагдсан юм. 

Уулзалтаас дараах үр дүн гарлаа.

  1. Мэдээллийн технологийн салбарынхны дуу хоолойг төр, засагт хэрхэн яаж хүргэх талаар санал бодлоо солилцсон бөгөөд тус уулзалтад оролцогчид дахин уулзалт хийж,  цаашид авах арга хэмжээг тодорхой болгохоор болов.
  2. Мэдээлэл, технологийн үндэсний парк болон терминалууд дээр бойжиж байгаа гарааны компаниуд ээлж дараатайгаар хоорондоо старт-ап соёлыг түгээж, хамтын ажиллагаагаа сайжруулж туршлага солилцохоор болов.
  3. Мөн түүнчлэн гарааны компаниудад тулгардаг төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогын талаар мэдээллийн дутмаг байдал, нийгмийн даатгал, цалингийн шимтгэл гэх мэт асуудлууд дээр тус тус санал солилцсон юм. 

DSC_4339

DSC_4397

DSC_4318

 

  • 2022-06-15
  • Уншсан:1535

Салбарын байгууллагууд