Мэдээллийн технологийн инкубаторын 43 дахь элсэлтийн дүн гарлаа

Мэдээллийн технологийн инкубаторын 43 дахь элсэлтийн дүн гарлаа

Мэдээллийн технологийн инкубаторын 43 дахь элсэлтийн сонгон шалгаруулалт 2022.06.20 -ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Зорилтот инкубаторын элсэлтэд нийт 6 компани материалаа ирүүлсэн юм.

Шалгаруулалтад оролцогчдын материалыг 2022.05.13-2022.06.13-ний өдрийг хүртэл хүлээн авч лацдан, эх материалуудыг шалгаруулалтын өдөр ажлын хэсгийн өмнө нээж танилцуулсан бөгөөд инкубаторын үйл ажиллагааны журмын 4.1-р заалтын дагуу МТҮП-ын Захирлын шийдвэрээр баталсан ажлын хэсэг дараах 5 үндсэн шалгуур үзүүлэлтээр шалгаруулж, нэгдсэн дүнг гаргалаа. Үүнд:

  • Шинэлэг бүтээлч санаа
  • Хэрэгжүүлэх боломжтой оновчтой шийдэл
  • Эдийн засгийн үр ашиг
  • Удирдлагын болон мэргэжлийн ур чадвар
  • Үйл ажиллагааны төлөвлөгөө

Сонгон шалгаруулалтад:

  • “Дижитал оракл монголиа” ХХК
  • “Ай кодис” ХХК
  • “Хонмоно” баг
  • “Тоби аппликейшн

нар дээрх шалгуур үзүүлэлтүүдийг хангаж “Мэдээлэл, технологийн үндэсний парк”-ын инкубаторын 2 жилийн хөтөлбөрт хамрагдах эрхтэй боллоо. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

DSC_4447

DSC_4461

DSC_4474

DSC_4477

DSC_4496

DSC_4500

DSC_4503

DSC_4508 DSC_4520

  • 2022-06-20
  • Уншсан:1924

Салбарын байгууллагууд