Мэдээлэл хандалтын төв байгуулна.

Мэдээлэл хандалтын төв байгуулна.

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь 2012 оноос эхлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Mэдээллийн Нийгэмлэгийн агентлаг (NIA) -тай сайн дурын ажилтан ажиллуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. 

Энэ удаад NIA-ийн гүйцэтгэх захирал Доктор Myungha HONG, менежер Dohun KIM нар мэдээлэл технологийн үндэсний паркт зочилж МТҮП-ын захирал Э.Цогтгэрэлтэй уулзлаа.

Энэ удаагийн уулзалтын зорилго нь талуудын хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Мэдээлэл хандалтын төв (IAC)” байгуулах төслийн газартай танилцахаас гадна МТҮП-ын үйл ажиллагаатай танилцах байлаа.

Уулзалтын эхэнд МТҮП-ын захирал Э. Цогтгэрэл байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Үүний дараа МТҮП-ын инкубаторын компаниуд болох SEM, ICodice, “Creed studio’’ компаниудын үйл ажиллагаатай танилцахаас гадна “Мэдээлэл хандалтын төв” байгуулах төслийн газар дээр ажиллалаа.

Тус төв нь МТ-ийн чиглэлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх бөгөөд 2022 оны 11 сард нээлтээ хийнэ.

DSC_5019

IMG_1750

IMG_1732

IMG_1739

IMG_1753

 

DSC_4949

 

  • itpark
  • 2022-08-12
  • Уншсан:1355

Салбарын байгууллагууд