Нэст-ийн сурагчид сургуулиа төгсөөд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженер болно.

Нэст-ийн сурагчид сургуулиа төгсөөд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженер болно.

“Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк” (МТҮП) нь  “Нэст Эдүкэйшн” сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тус хамтын ажиллагааны хүрээнд МТҮП-аас зохион байгуулж буй ОУ-ын шалгалтуудын нэг болох Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-д “Нэст Эдүкэйшн” сургуулийн сурагчдыг хамруулан, ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээтэй болгож төгсгөх юм. Үүнд:
1. 9  дүгээр ангийг төгсөх сурагчид МТИШ-ын 1 дүгээр түвшин болох Мэдээллийн технологийн паспорт шалгалт (IP)-ыг өгөх;
2. 12 дугаар ангийг төгсөх сурагчид МТИШ-ын 2 дугаар түвшин болох Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (FE)-ыг 2023 оны хаврын хавраас эхлэн өгөх боломжтой болж байна.
МТИШ нь Азийн 2 оронд харилцан хүлээн зөвшөөрөгдсөн ОУ-ын 4 түвшинтэй шалгалт бөгөөд Монгол Улсад одоогоор 1-3 дугаар түвшний шалгалтыг шат дараалан нэвтрүүлээд байна. Тус шалгалт нь жилд 2 удаа хуваарийн дагуу зохион байгуулагддаг бөгөөд 2022 оны 10 сарын 23-ны өдөр МТҮП дээр зохион байгуулагдана.
299556839_3215451305360407_4271131863762096568_n
 299188732_3215451275360410_3498049182788539749_n (1)
  • 2022-08-17
  • Уншсан:1265

Салбарын байгууллагууд