“Технологийн хөгжил таныг хүлээхгүй” сургалт өнөөдрөөс эхэллээ.

“Технологийн хөгжил таныг хүлээхгүй” сургалт өнөөдрөөс эхэллээ.

Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/ нь “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд бүх нийтийн мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, тэдгээрийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Азийн орнуудтай хамтран Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ыг 2006 онд нэвтрүүлэн амжилттай зохион байгуулсаар байна. “Технологийн хөгжил таныг хүлээхгүй” сэдвийн дор зохион байгуулагдаж буй сургалт  Улаанбаатар хотод  2022.09.06-2022.09.09-ний өдрийг хүртэл, Дундговь аймагт 2022.09.14-ний өдөр, Дорноговь аймагт 2022.09.16-ний өдөр, Сүхбаатар аймагт 2022.09.20-ны өдөр тус тус зохион байгуулагдах бөгөөд өнөөдрөөр эхэлж байна.
Энэ удаагийн арга хэмжээ 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр болж Жи мобайл компани, МУИС, МУБИС, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дээд сургуулийн багш, оюутан сурагчид  нийт 50 гаруй хүн хамрагдлаа.
Семинарыг нээж МТҮП-ын ТУСМХ-ийн дарга П.Наранцэцэг үг хэлсэн бөгөөд Дэлхийн улс орон даяар цар тахалтай холбоотойгоор Япон улсын мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) менежер Masayuki Hiroguchi “МТИШ-ын талаарх танилцуулга”-ыг зүүмээр шууд холбогдон ирсэн зочид төлөөлөгчдөд мэдээ мэдээлэл өгч дараах илтгэлүүд тавигдлаа.
Үүнд:
• ITPEC болон Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулга
/Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) менежер Ms. Ryoko Toyoda
• Мэдээллийн технологийн салбарын хүний нөөц Монголд
/Мэдээлэл, технологийн үндэсний парк, Төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн дарга П.Наранцэцэг/
• Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын агуулга, хэрхэн бэлтгэх зөвлөмж /МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш Б.Батням/
Семинарт хүрэлцэн ирсэн оролцогчдын дунд МТИШ-ын талаарх асуулт хариултын тэмцээн зохион байгуулагдаж, зөв хариулсан 1 оролцогчид шалгалтад үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичиг болон гарын бэлгийн азтанг тус тус шалгаруулсан юм. Мөн семинарт оролцогчид илтгэгчдээс сонирхсон асуултдаа хариулт авч нетворкинг хийсэн үр дүн бүхий арга хэмжээ болж өндөрлөлөө.
  • 2022-09-06
  • Уншсан:1362

Салбарын байгууллагууд