“Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэлээ

“Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэлээ

Монгол улсын Шинжлэх ухаан технологийн салбарт инновацийн шийдэл бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгосон гарааны бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаач, инженер, зохион бүтээгчдийн оюуны өмчид хамаарах бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх, паркын гарааны компаниудын оюуны өмчийг үнэлэх тогтолцоог хөгжүүлэх зорилгоор Мэдээлэл, технологийн үндэсний паркын захирал Э.Цогтгэрэл, “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт”-ийн гүйцэтгэх захирал Б.Энхболд нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Тус гэрээний хүрээнд талууд гарааны компаниудын оюуны өмчийг үнэлэх тогтолцоог бий болгох, оюуны өмчийн үнэлгээний талаар сургалт, зөвлөгөө зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах юм. 

DSC_5927

DSC_5935

 

  • 2022-09-06
  • Уншсан:1473

Салбарын байгууллагууд