АНУ-ын Xtremelabs компанитай хамтран ажиллахаар боллоо

АНУ-ын Xtremelabs компанитай хамтран ажиллахаар боллоо

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь мэдээллийн технологийн хүний нөөцийг бэлтгэх, олон улсын шалгалт, сургалтын системийг Монгол улсад нутагшуулах чиглэлийн хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран төрөл бүрийн сургалт, шалгалтын системийг нэвтрүүлэн ажилладаг бөгөөд Америк дахь Монголын элчин сайдын яам, АНУ-ын Xtremelabs компанитай хамтран “Мэдээллийн технологи, Кибер аюулгүй байдал”-ын ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ-ыг 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулсан. 

Энэхүү арга хэмжээнд төрийн болон бизнесийн байгууллага, их дээд сургуулиудын багш, оюутан, инженер, мэдээллийн технологийн мэргэжилтнээс бүрдсэн 106 хүн хамрагдаж, Xtremelabs-ийн МТ, кибер аюулгүй байдлын сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч, сонирхолтой ярилцлага өрнүүлсэн юм. 

Энэхүү үйл ажиллагааг өргөжүүлэн Xtremelabs-аас санал болгож буй бүтээгдэхүүн, зөвлөх үйлчилгээ, мэдээллийн технологийн сургалтын шийдлүүдийг Монгол улсад нутагшуулах зорилгоор Мэдээлэл, технологийн үндэсний парк, АНУ-ын Xtremelabs компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Санамж бичгийг Мэдээлэл технологийн үндэсний паркын захирал Э.Цогтгэрэл, Xtremelabs компанийн сургалт хариуцсан захирал ноён Mori Ghazzawi нар үзэглэлээ. Санамж бичиг байгуулснаар Монгол улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд Xtremelabs-ийн сургалтуудад хамрагдах, олон улсын сертификат гардан авах боломж бүрдэнэ.

Xtremelabs компани нь АНУ-ын Вашингтон мужийн Редмонд хотод төв оффис нь байрладаг. Сүүлийн 10 гаруй жил мэдээллийн технологийн сургалтууд, ажиллах хүчний чиг хандлагын судалгаа, дараа үеийн суралцагчдад зориулсан технологийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна. Одоогоор 150 гаруй орны хэрэглэгчид Xtremelabs-ийн сургалтуудыг Англи, Герман, Япон, Орос, Хятад хэлээр үзэж байна. 
Xtremelabs компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус компанийн цахим хуудаснаас https://www.xtremelabs.io/ үзнэ үү. 

IMG_7774

IMG_7749

  • 2022-09-07
  • Уншсан:1366

Салбарын байгууллагууд