Мэдээллийн технологийн инженерийн шалгалтад бэлтгэх сургалтын бүртгэл үргэлжилж байна.

Мэдээллийн технологийн инженерийн шалгалтад бэлтгэх сургалтын бүртгэл үргэлжилж байна.

Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) нь Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-д бэлтгэх сургалтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд сургалт нь шалгалт болохоос 1 сарын өмнө эхэлдэг.
Энэ удаагийн МТИШ 2022 оны 10-р сарын 23-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд шалгалтад бэлтгэх сургалт 10-р сарын 03-ний өдөр эхлэх гэж байна.
 
Шалгалтанд бэлтгэх сургалтыг МТИШ-ын сургагч багшийн гэрчилгээтэй МУИС-ХШУИС, ШУТИС-МХТС-ийн доктор, багш нар заадаг бөгөөд МТҮП-аас гарын авлага, ном, тараах материалуудаар хангана.
Сургалтын агуулга МТИШ-н агуулгын хүрээнд шалгалтын арга барилд суралцах, шалгалтын хугацааг бүрэн дүүрэн ашиглах, асуултанд хэрхэн хариулах, цагийг хэрхэн хуваарилах, өмнөх жилүүдийн шалгалтын материал дээр дадлага хийх талаарх мэдлэгийг олгодог.
 
📆 2022.10.03-2022.10.21-ний өдрийг хүртэл 15 хоног
⏰ 37.5 цагийн сургалт (ажлын өдрүүдэд 18:30 – 21:00)
💸 350,000₮
💻 Танхим, цахим хосолсон
Сургалтын хөтөлбөр болон бүртгүүлэх холбоос 👉http://training.itpark.mn/register/120
poster hicheel
  • 2022-09-08
  • Уншсан:1340

Салбарын байгууллагууд