Дундговь аймагт Хакатон тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Дундговь аймагт Хакатон тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Мэдээлэл, технологийн үндэсний парк Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Сурагчдад технологийн суурь мэдлэг олгох, багаар ажиллах чадварыг эзэмшүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, их, дээд сургуульд суралцахад шаардлагатай мэргэжлийн чиг баримжааг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготой тус хакатонд Дундговь аймгийн Ерөнхий боловсролын Говийн ирээдүй, Мандал, Эрдмийн далай, Цэгц билиг, Хүмүүнлэг гэсэн 5 сургуулийн нийт 25 сурагчид оролцсон юм. Хакатонд оролцогчдыг шатрын хөлгөөр нэрлэн 8 багт хувааж, HTML&CSS сургалт, “Програмчлалын анхан шат” сургалтыг зохион байгуулан сургалтын хүрээнд анхан шатны хөгжүүлэлт хийж, оролцогчид өөрсдийн хийсэн ажлаа танилцуулан амжилттай зохион байгуулж дараах 3 номинацыг тодрууллаа.

Мастер код “Ноён” баг

Цэгц билиг сургуулийн 12-р ангийн сурагч О.Галсан

Эрдмийн далай сургуулийн 12г ангийн сурагч Г.Анар

Эрдмийн далай сургуулийн 11а ангийн сурагч Г.Буянхишиг

Цэвэр код “Хүү” баг

Цэгц билиг сургуулийн 11-р ангийн сурагч Ж.Шинэбаяр

Цэгц билиг сургуулийн 11-р ангийн сурагч О.Маналсүрэн

Говийн ирээдүй сургуулийн 11в ангийн сурагч Г.Энхзул

Хурдан код “Гил” баг

Мандал сургуулийн 12-р ангийн сурагч О.Мөнхцэцэг

Эрдмийн далай сургуулийн 12г ангийн сурагч Б.Дөлгөөн

Говийн ирээдүй сургуулийн 10в ангийн сурагч Б.Мөнхсүлд нар шалгарч тус бүр мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнагдсан бөгөөд оролцогчид бие даан суралцах аргыг өөртөө төлөвшүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх аргад суралцах, ирээдүйн ажил мэргэжлээ сонгох чигээ гаргасан үр дүн бүхий тэмцээн болж өндөрлөлөө.

Хамтран зохион байгуулсан МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны тэнхимийн багш Батням болон Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Дундговь аймгийн Говийн ирээдүй цогцолбор сургууль, Эрдмийн далай цогцолбор сургууль, “Цэгцбилэг” МГСС, Хүмүүнлэг сургууль, Мандал сургуулийн удирдлага, нийт хамт олонд талархсанаа илэрхийлье. “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг цаашид үе шаттайгаар Нийслэлийн дүүргүүд болон Орон нутагт үргэлжлүүлэн зохион байгуулах болно.

DSC_6427

  • 2022-09-13
  • Уншсан:1325

Салбарын байгууллагууд