Дундговь аймагт Семинар болон туршилтын шалгалт амжилттай зохион байгуулагдлаа

Дундговь аймагт Семинар болон туршилтын шалгалт амжилттай зохион байгуулагдлаа

Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/ нь “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд бүх нийтийн мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, тэдгээрийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Азийн орнуудтай хамтран Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ыг 2006 онд нэвтрүүлэн одоог хүртэл амжилттай зохион байгуулсаар байна.

Энэхүү нэр хүндтэй олон улсын шалгалтын семинарыг монгол орны 11 аймагт амжилттай зохион байгуулсан бөгөөд Энэ удаад Дундговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “Мэдээллийн технологийн хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх” МТИШ-ын семинар болон туршилтын шалгалтыг Дундговь аймгийн ЗДТГ-ын “Говь” их танхимд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Семинарыг нээж Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр үг хэлсэн бөгөөд Дэлхийн улс орон даяар цар тахлын өвчлөл их байгаа улмаас Япон улсын мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) менежер Mr. Zuchiyo “МТИШ-ын талаарх танилцуулга”-ыг зүүмээр холбогдон ирсэн зочид төлөөлөгчдөд мэдээлэл өгч дараах илтгэлүүд тавигдлаа. Үүнд:

  • ITPEC болон Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулга

/Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) менежер Mr. Zuchiyo

  • Мэдээллийн технологийн салбарын хүний нөөц Монголд

/Мэдээлэл, технологийн үндэсний парк, Төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн дарга П.Наранцэцэг/

  • Мэдээллийн технологийн инженерийн шалгалт агуулга болон шалгалтад бэлтгэх зөвлөмж

/МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш Б.Батням/

Семинарт хүрэлцэн ирсэн оролцогчдын дунд МТИШ-ын талаарх асуулт хариултын тэмцээн  зохион байгуулж, зүүмээр болон танхимд байгаа оролцогчоос зөв хариулсан 2 оролцогчид шалгалтад үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичиг болон гарын бэлгийн азтанг тодруулсан юм.

“Технологийн дэвшил таныг хүлээхгүй” семинарт төрийн болон хувийн төрийн байгууллагаас мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг нийт 120 гаруй оролцогчид, туршилтын шалгалтад 19 шалгуулагч тус тус хамрагдлаа.

DSC_6600

 

  • 2022-09-14
  • Уншсан:1232

Салбарын байгууллагууд