Дорноговь аймагт Семинар болон туршилтын шалгалт амжилттай зохион байгуулагдлаа

Дорноговь аймагт Семинар болон туршилтын шалгалт амжилттай зохион байгуулагдлаа

Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/ нь “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд бүх нийтийн мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, тэдгээрийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Азийн орнуудтай хамтран Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ыг 2006 онд нэвтрүүлэн одоог хүртэл амжилттай зохион байгуулсаар байгаа бөгөөд тус семинарыг монгол орны 11 аймагт амжилттай зохион байгуулж энэ удаа Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “Мэдээллийн технологийн хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх” МТИШ-ын семинар болон туршилтын шалгалтыг Дорноговь аймгийн Соёмбо цогцолборын “Хүндэтгэлийн өргөө”-нд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

 

Семинарын үеэр Япон улсын мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) менежер Ms. Masayuki Hiroguchi “МТИШ-ын талаарх танилцуулга”-ыг зүүмээр холбогдон ирсэн зочид төлөөлөгчдөд мэдээлэл өгч дараах илтгэлүүд тавигдлаа. Үүнд:

ITPEC болон Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулга

/Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) менежер Ms. Masayuki Hiroguchi

Мэдээллийн технологийн салбарын хүний нөөц Монголд

/Мэдээлэл, технологийн үндэсний парк, Төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн дарга П.Наранцэцэг/

Мэдээллийн технологийн инженерийн шалгалт агуулга болон шалгалтад бэлтгэх зөвлөмж

/МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш Б.Батням/

 

Семинарт хүрэлцэн ирсэн оролцогчдын дунд МТИШ-ын талаарх асуулт хариултын тэмцээн  зохион байгуулж, оролцогчоос зөв хариулсан 1 оролцогчид шалгалтад үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичиг болон 2 азтан шалгаруул гарын бэлэг гардуулсан юм.

“Технологийн дэвшил таныг хүлээхгүй” семинарт мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг нийт 110 гаруй оролцогчид, туршилтын шалгалтад 27 шалгуулагч тус тус хамрагдлаа.

306219463_2050359258686188_238235655835514780_n

IMG_3844

  • 2022-09-16
  • Уншсан:1303

Салбарын байгууллагууд