“Сүхбаатар” аймагт Хакатон тэмцээн үргэлжилж байна

“Сүхбаатар” аймагт Хакатон тэмцээн үргэлжилж байна

Монгол улсын их сургууль, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй Хакатон тэмцээн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд үргэлжилж байна.  Энэхүү тэмцээн нь оролцогчдод бие даан суралцах аргыг өөртөө төлөвшүүлэх, өөрийн үзэл бодлыг илэрхийлж сурах, ирээдүйн ажил мэргэжлээ сонгох чигийг олоход туслах зорилготой.

Тэмцээнд оролцогчдод Програмчлалын анхан шат буюу HTML&CSS сургалт орж, сургалтын дагуу багийн тэмцээнийг зохион байгуулж Гүйцэтгэл, Хэрэгжүүлэлт, Дизайн, Санаа, Багийн ажиллагаа гэсэн шалгуур үзүүлэлтээр Мастер код, Цэвэр код, Хурдан код гэсэн 3 номинацыг тодруулах юм.

Тэмцээнд Сүхбаатар аймгийн 4 ерөнхий боловсролын сургуулиас шалгарсан 25 оролцогчид маань 8 багт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд нийт оролцогчиддоо амжилт хүсье.

307488303_761652994945510_4101928484197380337_n

 

  • 2022-09-19
  • Уншсан:1552

Салбарын байгууллагууд