Сүхбаатар аймагт “Миний кодын эхлэл” хакатон тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Сүхбаатар аймагт “Миний кодын эхлэл” хакатон тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Мэдээлэл, технологийн үндэсний парк Сүхбаатар аймгийн ЗДТГ-тай хамтран Сурагчдад технологийн суурь мэдлэг олгох, багаар ажиллах чадварыг эзэмшүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, их, дээд сургуульд суралцахад шаардлагатай мэргэжлийн чиг баримжааг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тус хакатонд Ерөнхий боловсролын 1,2,3,4 гэсэн 4 сургуулийн нийт 25 сурагчид оролцсон юм.

Хакатонд оролцогчдыг шатрын хөлгөөр 8 багт хувааж, HTML&CSS сургалт, “Програмчлалын анхан шат” сургалтыг орж, сургалтын хүрээнд анхан шатны хөгжүүлэлт хийн, оролцогчдын дунд хөгжүүлэлтийн тэмцээн зохион байгуулсан бөгөөд тэмцээнд оролцогчдоос гүйцэтгэл, хэрэгжүүлэлт, дизайн, санаа, багийн ажиллагаа гэсэн шалгуур үзүүлэлтээр дараах 3 номинацыг тодрууллаа.

Мастер код  “Тэмээ” баг

Сүхбаатар аймгийн 2-р сургуулийн 12б ангийн сурагч Б.Соёлмаа

Сүхбаатар  аймгийн 4-р сургуулийн 11а ангийн сурагч Г.Хулан

Сүхбаатар  аймгийн 3-р сургуулийн 11бангийн сурагч Ч.Бөртэ-Үжин

Цэвэр код “Морь” баг

Сүхбаатар  аймгийн 2-р сургуулийн 10б ангийн сурагч У.Алтангоо

Сүхбаатар аймгийн 2-р сургуулийн 12а ангийн сурагч Ч.Сувданчимэг

Сүхбаатар аймгийн 1-р сургуулийн 11б ангийн сурагч А.Танан

Хурдан код “Цэцэг” баг

Сүхбаатар  аймгийн 2-р сургуулийн 12б ангийн сурагч Д.Өсөхбаяр

Сүхбаатар  аймгийн 2-р сургуулийн 12б ангийн сурагч Э.Ган-Эрдэнэ

Сүхбаатар  аймгийн 3-р сургуулийн 11а ангийн сурагч Д.Баттөмөр нар шалгарч тус бүр мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнагдсан бөгөөд оролцогчид бие даан суралцах аргыг өөртөө төлөвшүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх аргад суралцах, ирээдүйн ажил мэргэжлээ сонгох чигээ гаргасан үр дүн бүхий тэмцээн болж өндөрлөлөө.

Хамтран зохион байгуулсан МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны тэнхимийн багш Батням болон Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн BSB телевиз, Ерөнхий боловсролын 1,2,3,4-р сургуулийн удирдлага, нийт хамт олонд талархсанаа илэрхийлье. “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг цаашид Улаанбаатар хотын дүүргүүдэд үргэлжлүүлэн зохион байгуулах болно.

DSC_7344

 

  • Bayanbaatar J
  • 2022-09-20
  • Уншсан:1016

Салбарын байгууллагууд