Сүхбаатар аймагт Семинар болон туршилтын шалгалт амжилттай зохион байгуулагдлаа

Сүхбаатар аймагт Семинар болон туршилтын шалгалт амжилттай зохион байгуулагдлаа

Мэдээллийн технологийн үндэсний парк нь “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд бүх нийтийн мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, тэдгээрийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Азийн орнуудтай хамтран Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ыг 2006 онд нэвтрүүлэн одоог хүртэл амжилттай зохион байгуулсаар байгаа бөгөөд тус семинарыг монгол орны 13 аймагт амжилттай зохион байгуулж энэ удаа Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “Мэдээллийн технологийн хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх” МТИШ-ын семинар болон туршилтын шалгалтыг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын “Хурлын танхим”-д 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Семинарын үеэр Япон улсын мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) менежер Ms. Ryoko Toyoda “МТИШ-ын талаарх танилцуулга”-ыг зүүмээр холбогдон ирсэн зочид төлөөлөгчдөд мэдээлэл өгч дараах илтгэлүүд тавигдлаа. Үүнд:

ITPEC болон Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулга

/Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) менежер Ms. Ryoko Toyoda

Мэдээллийн технологийн салбарын хүний нөөц Монголд

/Мэдээлэл, технологийн үндэсний парк, Төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн дарга П.Наранцэцэг/

Мэдээллийн технологийн инженерийн шалгалт агуулга болон шалгалтад бэлтгэх зөвлөмж

/МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш Б.Батням/

Семинарт хүрэлцэн ирсэн оролцогчдын дунд МТИШ-ын талаарх асуулт хариултын тэмцээн  зохион байгуулж, оролцогчоос зөв хариулсан 2 оролцогчид шалгалтад үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичиг болон 2 азтан шалгаруулж гарын бэлэг гардуулсан юм.

“Технологийн дэвшил таныг хүлээхгүй” семинарт мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг 90 гаруй оролцогч, туршилтын шалгалтад 16 шалгуулагч тус тус хамрагдлаа.

DSC_7547

DSC_7410

DSC_7420 DSC_7423

DSC_7566

  • Bayanbaatar J
  • 2022-09-20
  • Уншсан:931

Салбарын байгууллагууд