Мэдээллийн технологийн инкубаторт 7 компани элслээ.

Мэдээллийн технологийн инкубаторт 7 компани элслээ.

Мэдээллийн технологийн инкубаторын 44, 45 дахь элсэлтийн сонгон шалгаруулалт 2022.09.30 ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Үндсэн болон ахисан түвшний инкубаторын элсэлтэд нийт 4 компани, 2 иргэн, 1 баг материалаа ирүүлсэн юм. Шалгаруулалтад оролцогчдын материалыг 2022.08-25-2022.09.27 ний өдрийг хүртэл хүлээн авч лацдан, эх материалуудыг шалгаруулалтын өдөр ажлын хэсгийн өмнө нээж танилцуулсан бөгөөд инкубаторын үйл ажиллагааны журмын 4.1-р заалтын дагуу МТҮП-ын Захирлын шийдвэрээр баталсан ажлын хэсэг дараах 5 үндсэн шалгуур үзүүлэлтээр шалгаруулж, нэгдсэн дүнг гаргалаа. Үүнд:

  1. Шинэлэг бүтээлч санаа
  2. Хэрэгжүүлэх боломжтой оновчтой шийдэл
  3. Эдийн засгийн үр ашиг
  4. Удирдлагын болон мэргэжлийн ур чадвар
  5. Үйл ажиллагааны төлөвлөгөө

Сонгон шалгаруулалтад:

Үндсэн инкубатор

  1. “Хакум” ХХК
  2. “Мета софт гуарантид” ХХК
  3. Ү.Гантиг иргэн
  4. Н.Эрдэнэсувд баг
  5. Б.Дагвасүрэн иргэн
  6. Бэст Арт Интер ХХК

Ахисан инкубатор

  1. Стар софт ХХК нар дээрх шалгуур үзүүлэлтүүдийг хангаж “Мэдээлэл, технологийн үндэсний парк”-ын инкубаторын 2 жилийн хөтөлбөрт хамрагдах эрхтэй боллоо. Та бүхэнд ажлын амжилт хүсье

64 65 56 50 48 25 22 (1) 20 8 (1)

  • 2022-09-30
  • Уншсан:1782

Салбарын байгууллагууд