МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАР ЗӨВХӨН ДИПЛОМД БУС ЭЗЭМШСЭН УР ЧАДВАРТ БОЛОМЖ ОЛГОНО

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАР ЗӨВХӨН ДИПЛОМД БУС ЭЗЭМШСЭН УР ЧАДВАРТ БОЛОМЖ ОЛГОНО

БУСДЫН МЭДЛЭГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ НЬ МАШ ТОМ СОЁЛ ЮМ.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат авсан, ур чадвар эзэмшсэн мэргэжилтнүүдийг мэдээллийн технологийн салбарт ажиллаж, цахим шилжилтэд хувь нэмрээ оруулах боломжийг олгох үүднээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ)-аас баталгаажсан Олон улсын Мэдээллийн технологийн шалгалтуудын жагсаалтыг баталсан.
✅ Энэхүү жагсаалтад Мэдээлэл, технологийн үндэсний паркаас 2006 оноос эхлэн зохион байгуулж буй Мэдээллийн технологийн инженерийн шалгалт багтдаг бөгөөд жагсаалтад багтсан сертификатыг авсан буюу ОУ-ын мэргэжлийн холбоо, стандартын байгууллагын хөтөлбөрт хамрагдаж, ур чадвар эзэмшсэн иргэнийг ЦХХХЯ-ны харьяа салбар байгууллагуудад хүлээн зөвшөөрч, хөдөлмөрийн харилцаа үүсгэн хамтарч ажиллах чиглэлийг Харилцаа холбооны зохицуулах хороо (Г.Чинзориг), Үндэсний дата төв УТҮГ (Б.Баттулга), И-Монгол академи УТҮГ (Л.Энхбат), Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ (С.Цагаанхүү), Мэдээлэл холбооны сүлжээ ХХК (Б.Мөнхбат), Монголын цахилгаан холбоо ХК (Б.Чинбат), Монгол шуудан ХК (Б.Анхбаатар)-д тус тус өглөө.
Мөн мэдээллийн технологийн чиглэлийн томоохон компаниуд тус шалгалтад тэнцэн сертификат гардан авсан иргэнийг ямар нэгэн шалгуургүйгээр ажилд аван цалингийн урамшуулал олгодог.
⏳Мэдээллийн технологийн инженерийн шалгалт /ITPEC/ нь жилд хоёрхон удаа хуваарийн дагуу зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн сүүлийн шалгалт 2022 оны 10 сарын 23-нд зохион байгуулагдах гэж байна.
Шалгалтад бүртгүүлэх холбоос:
https://itpark.mn/itee/web/index.php

0

  • 2022-10-13
  • Уншсан:2160

Салбарын байгууллагууд