Мэдээллийн технологийн инженерийн 34 дэх шалгалт амжилттай болж өндөрлөлөө.

Мэдээллийн технологийн инженерийн 34 дэх шалгалт амжилттай болж өндөрлөлөө.

Мэдээлэл, технологийн үндэсний паркаас Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн зөвлөл /ITPEC/-тэй хамтран 34 дэх удаагаа зохион байгуулж буй Мэдээллийн технологийн инженерийн шалгалт 2022 оны 10 дугаар сарын 23-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Мэдээллийн технологийн инженерийн шалгалт нь Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд нэгэн зэрэг нэг цагт эхэлж, олон улсын шалгалтын өндөр түвшинд зохион байгуулагддаг гэдгээрээ онцлогтой. Энэ удаагийн шалгалтад төр, хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулийн оюутнуудаас нийт 106 шалгуулагч оролцсноос Пасспорт шалгалтад 63, Суурь шалгалтад 43 тус тус хамрагдлаа.

Энэхүү шалгалт нь мэдээллийн технологийн инженерүүдийн мэдвэл зохих алгоритм, өгөгдлийн сан, сүлжээ, аюулгүй байдал, мултьмедиа, техник хангамж, програм хангамж, системийн бүтэц, компьютерын бүтэц, програмчлалын С болон Жава хэлний мэдлэгийг шалгахаас гадна тухайн шалгуулагчийн стратеги, менежментийн мэдлэгийг шалгадаг онцлогтой. Мөн шалгуулагч нь шалгалт өгөх бүртээ шинэ мэдлэг олж авахаас гадна, өөрийн мэдлэгээ баталгаажуулах, ахиулах, улмаар ОУ-ын түвшинд үнэлүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Шалгалтын дүн 21 хоногийн дараа Мэдээлэл, технологийн үндэсний паркын вэб хуудсанд тавигдах бөгөөд шалгуулагч нь өөрийн шалгуулагчийн дугаараар дүнгээ харах боломжтой. Дараагийн шалгалт 2023 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр зохион зохион байгуулагдах тул шалгалтын бүртгэл 02 дугаар 20-нд нээгдэнэ.

312384850_1289327908489660_4024479757690904384_n

3 (1)

 

312700920_630094662090738_7655934528610231951_n

5

1 (1)

2-2 2 1

 

  • 2022-10-23
  • Уншсан:1930

Салбарын байгууллагууд