34 дэх удаагийн Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын дүн гарлаа

34 дэх удаагийн Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын дүн гарлаа

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-тэй хамтран 34 дэх удаагийн шалгалтыг амжилттай зохион байгуулсан билээ.

Шалгалт нь Мэдээллийн технологийн паспорт шалгалт (МТПШ), Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ), Мэдээллийн технологийн инженерийн ахисан түвшний шалгалт (МТИАТШ) гэсэн 3 ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд эдгээр шалгалтуудад Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас 106 оролцогч бүртгүүлснээс МТПШ-д 55 шалгуулагч, МТИСШ-д 42 шалгуулагч, МТИАТШ-д 2 шалгуулагч тус тус оролцов.

Шалгалтын дүнгээр МТПШ-д 20 шалгуулагч буюу 36,4%, МТИСШ-д 2 шалгуулагч буюу 4,8% нь амжилттай дүн үзүүлж тэнцлээ.

Шалгуулагчдын амжилтын хувийг шалгалт тус бүрээр үзүүлбэл:

МТПШ-ын амжилтын хувь

Capture-1

МТИСШ-ын амжилтын хувь

Capture-2

Шалгуулагч нь МТИСШ болон МТИАТШ-ын өглөөний болон өдрийн шалгалтын аль нэгэнд нь тэнцсэн тохиолдолд нэг жилийн дотор зөвхөн тэнцээгүй шалгалтаа дахин өгөх боломжтой бөгөөд хэрвээ амжилттай дүн үзүүлбэл тухайн шалгуулагчийг шалгалтад тэнцсэнд тооцдог журамтай. (Шалгалтын журмын дагуу шалгалтын төлбөрийг бүтэн төлнө)

Шалгалтын дүнг эндээс  харна уу.

2022 оны намрын МТПШ-д тэнцсэн шалгуулагчид /Шалгалтын оноогоор эрэмбэлэв/

Capture-3

2022 оны намрын МТИСШ-д тэнцсэн шалгуулагчид /Шалгалтын оноогоор эрэмбэлэв/

Capture

 

 

  • 2022-11-14
  • Уншсан:2686

Салбарын байгууллагууд