“Миний кодын эхлэл” хакатон тэмцээн СОНГИНОХАЙРХАН дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.

“Миний кодын эхлэл” хакатон тэмцээн СОНГИНОХАЙРХАН дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.

Мэдээлэл технологийн үндэсний парк нь “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Монгол Улсын Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны 2021-2030 төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлэх” зорилт дэвшүүлсэн. 

 

Үүнтэй холбоотойгоор Сурагчдад технологийн мэдлэг олгох, багаар ажиллах чадварыг эзэмшүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, их, дээд   сургуульд суралцахад шаардлагатай мэргэжлийн  чиг баримжааг тодорхойлох, дэмжлэг үзүүлэх  зорилгоор “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг анх удаагаа санаачлан  21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөн одоогоор  Сүхбаатар, Дорноговь, Дундговь болон Налайх, Багахангай дүүргүүдэд зохион байгуулсан бөгөөд энэ удаа Инновац Цахим Бодлогын Байнгын Хороотой хамтран Сонгинохайрхан дүүрэгт “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

 

Энэ удаагийн тэмцээн 3 үе шаттай зохион байгуулагдснаараа онцлогтой болсон юм. Зохион байгуулалтын хувьд:

  1. Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургуулиудыг хамруулан нээлттэй байдлаар 154 оролцогчийг бүртгэн анкет, ярилцлагын аргаар шилдэг 48 оролцогчийг шалгаруулан Төрийн ордны Сүхбаатар жанжин танхимд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нээлтийн ажиллагааг зохион байгуулав. 
  2. Тэмцээний шилдэг 45 оролцогчдийн хооронд анхан шатны хөгжүүлэлтийн сургалт, тэмцээн болж шилдэг 27 оролцогчийг шалгаруулав.
  3. Шилдэг 27 оролцогчдод дунд шатны сургалт орж, шилдэг 3 баг буюу 9 оролцогчийг шалгаруулав.

 

“Миний кодын эхлэл” хакатон тэмцээн 2022.11.11-2022.11.23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. Үүнд:

1-р байр:

“Amigos” баг Ирээдүй цогцолбор II ахлах сургуулийн сурагч Б.Ган-Очир

“Amigos” баг Хөгжил цогцолбор сургуулийн сурагч М.Тэмүүлэн

“Amigos” баг 62-р сургуулийн сурагч Н.Энх-Амгалан

2-р байр:

“Int main” баг Хөгжил цогцолбор сургуулийн сурагч  Б.Баттулга

“Int main” баг Ирээдүй цогцолбор сургуулийн сурагч Э.Тэлмэн

3-р байр:

“Script kiddie” баг 62-р сургуулийн сурагч Ц.Адъяабилэгт

“Script kiddie” баг 121-р сургуулийн сурагч Б.Баттулга

“Script kiddie” Хөгжил цогцолбор сургуулийн сурагч Б.Эрдэнэ-Сувд нар шалгарч УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Э.Батшугарын гарын бэлэг, Гэрчилгээ, Мэдээлэл технологийн үндэсний паркаас зохион байгуулдаг сургалтад 50%-100% хөнгөлөлттэй хамрагдах эрхийн бичгээр тус тус шагнагдлаа. 

 

Тэмцээнд оролцсноор сурагчид бие даан суралцах аргыг өөртөө төлөвшүүлэх, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, ирээдүйн ажил мэргэжлийн чиг баримжаагаа олоход дэмжлэг болсон үр дүн бүхий тэмцээн болж өндөрлөлөө. Хамтран зохион байгуулсан “Инноваци цахим бодлогын байнгын хороо”, дэмжлэг үзүүлэн сурагчдаа оролцуулсан Ерөнхий боловсролын 62-р сургууль, 12-р сургууль, 106-р сургууль, 121-р сургууль, 154-р сургууль, 76-р сургууль, 105-р сургууль, 151-р сургууль, 42-р сургууль, 104-р сургууль, 67-р сургууль, 152-р сургууль, 122-р сургууль, 123-р сургууль, 124-р сургууль, Ирээдүй цогцолбор сургууль, Өнөр цогцолбор сургууль, Хөгжил цогцолбор сургуулийн нийт удирдлага, нийгмийн ажилтнууд болон МУИС-ийн ХШУИС-ийн хамт олонд талархал илэрхийлье. “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг 1-р сард Сүхбаатар дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөж байна.

11

 

  • 2022-11-23
  • Уншсан:944

Салбарын байгууллагууд