ИРГЭДИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ҮНДЭСНИЙ КОНТЕНТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАХ “ЦАХИМ УР ЧАДВАР ОЛГОХ ТӨВ” МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКТ НЭЭГДЛЭЭ.

ИРГЭДИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ҮНДЭСНИЙ КОНТЕНТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАХ “ЦАХИМ УР ЧАДВАР ОЛГОХ ТӨВ” МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКТ НЭЭГДЛЭЭ.

Солонгос Улсын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн буцалтгүй тусламжаар “Цахим ур чадвар олгох төв” төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр /2022.12.15/ нээлтээ хийлээ.
✔️ Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХЯ-ны сайд Н.Учрал, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны консул Ким Чол Сан, БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вон Жэй тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцон, тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
✔️ Энэхүү төв нь бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулахаас гадна үндэсний контент үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой бөгөөд үйл ажиллагааг МТҮП бүрэн хариуцан ажиллаж бүх нийтэд цахим ур чадвар олгох сургалтыг И-Монгол академитай хамтран зохион байгуулах юм.
✔️ Тус төвд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулах иж бүрэн компьютер, тоног төхөөрөмжийн бүрдэл бүхий 2 танхим, видео уулзалтын өрөө, тоон контент бүтээх, контент бүтээгчдийг дэмжин хөгжүүлэх 2 танхим зэргийг тоноглож, засвар, тохижилтын ажлыг бүрэн шийдвэрлэсэн бөгөөд зорилтод болон нийгмийн хэрэгцээт бүлэгт чиглэсэн сургалт, үйл ажиллагаа явуулах боломжтойгоороо өндөр ач холбогдолтой юм.
6
18
  • 2022-12-15
  • Уншсан:1377

Салбарын байгууллагууд