МТ-ийн инкубаторын 46 дах элсэлтийн дүн гарлаа.

МТ-ийн инкубаторын 46 дах элсэлтийн дүн гарлаа.

Мэдээллийн технологийн инкубаторын 46дахь элсэлтийн сонгон шалгаруулалт 2022.12.22 -ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Элсэлтэд нийт 15 компани материалаа ирүүлснээс 6 компани шалгарч элсэлтэд оролцсон юм.

Шалгаруулалтад оролцогчдын материалыг 2022.11.12-2022.12.12-ны өдрийг хүртэл хүлээн авч лацдан, эх материалуудыг шалгаруулалтын өдөр ажлын хэсгийн өмнө нээж танилцуулсан бөгөөд инкубаторын үйл ажиллагааны журмын 4.1-р заалтын дагуу МТҮП-ын Захирлын шийдвэрээр баталсан ажлын хэсэг дараах 5 үндсэн шалгуур үзүүлэлтээр шалгаруулж, нэгдсэн дүнг гаргалаа. Үүнд:

  • Шинэлэг бүтээлч санаа
  • Хэрэгжүүлэх боломжтой оновчтой шийдэл
  • Эдийн засгийн үр ашиг
  • Удирдлагын болон мэргэжлийн ур чадвар
  • Үйл ажиллагааны төлөвлөгөө

Сонгон шалгаруулалтад:

  • “Шимт сүрэг”
  • “Аялах цэнэг”
  • “Кодинг системс” ХХК

нар дээрх шалгуур үзүүлэлтүүдийг хангаж “Мэдээлэл, технологийн үндэсний парк”-ын инкубаторын 2 жилийн хөтөлбөрт хамрагдах эрхтэй боллоо. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

elselt_0014_Group 2 copy 17

elselt_0000_Group 2

elselt_0004_Group 2 copy 4

elselt_0009_Group 2 copy 10

elselt_0012_Group 2 copy 7

elselt_0015_Group 2 copy 9

elselt_0019_Group 2 copy 19

 

  • 2022-12-22
  • Уншсан:1490

Салбарын байгууллагууд