“Нийслэлийн хүүхэд залуусын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-н хүүхдүүд МТҮП-аар зочиллоо.

“Нийслэлийн хүүхэд залуусын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-н хүүхдүүд МТҮП-аар зочиллоо.

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь мэдээллийн технологийн суурь мэдлэгийг сайжруулах, сонирхон судлаж буй сурагчдад мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор танилцах өдөрлөгийг зохион байгуулж байгаа билээ.
Энэ удаа “Нийслэлийн хүүхэд залуусын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ийн 13-17 насны хүүхдүүд зочилсон юм. Танилцах өдөрлөгийн хүрээнд:
✅МТҮП-ын ТУСМХ-ийн Старт ап менежер Д.Оюун-Эрдэнэ
Инкубаторын хөтөлбөр,
✅МТҮП-ын ТУСМХ-ийн Сургалтын менежер С.Номин Шалгалт, сургалтын мэдээллийг сурагчдад хүргэв.🙂🙂
Мөн Мэдээлэл, технологийн үндэсний паркын үйл ажиллагаатай танилцаж, инкубаторын хөтөлбөрт бойжиж буй старт ап 7 компаниар зочлон компаниудын үйл ажиллагаатай танилцаж сонирхсон асуултаа асууж, сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Хүсэл тэмүүлэл дүүрэн сурагчиддаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.
  • 2023-01-06
  • Уншсан:1438

Салбарын байгууллагууд