“Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨААТҮГ-ын захирлаар Ж.Золзаяа томилогдлоо

“Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨААТҮГ-ын захирлаар Ж.Золзаяа томилогдлоо

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн  72 дугаар тогтоолоор  “Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Э.Цогтгэрэлийг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас чөлөөлж, 73 дугаар тогтоолоор Жаргалсайханы Золзаяаг үйлдвэрийн газрын захирлаар томиллоо. 

Ж.Золзаяа нь бизнесийн менежментийн магистр. Монголын гарааны болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг бөгөөд оюуны баялаг бүтээгч инновац, технологийн салбарт ажилласан туршлагатай юм.

Ажлын туршлага: Стартап Маркетинг Спэйс ХХК Үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК Хараат бус ТУЗ-ийн гишүүн Улаанбаатар Хотын Худалдааны Танхим Удирдах Зөвлөлийн гишүүн УИХ-ын Инновац, Цахим Бодлогын Байнгын Хороо Орон тооны бус зөвлөх “Seedstars” Олон Улсын Байгууллага Монгол Улс дахь албан ёсны Төлөөлөгч Энтрепренеруудын Дриймерс ТББ Тэргүүн Монголын Үндэсний Маркетингийн Холбоо ТББ Үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Хүүхэд Залуучуудын Оюуны Хөгжлийг Дэмжих Шинэ алхам ТББ Тэргүүн. 

332498450_225096179979458_641802365281937055_n

  • 2023-03-09
  • Уншсан:1479

Салбарын байгууллагууд