“Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”-той хамтран ажиллахаар боллоо

“Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”-той хамтран ажиллахаар боллоо

“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-той хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.Мэдээлэл технологийн үндэсний парк-ын “Цахим ур чадвар олгох төв” нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээллийн технологийн боловсрол олгох, шинэ техник технологийн мэдлэгийг хүртээмжтэй болгох, бүх нийтийн цахим боловсролыг дэмжих зорилгоор “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-той хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлүүдээр хамтран ажиллана.
Үүнд:
-Бүх насны харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл технологийн боловсрол олгох, дэмжих сургалт зохион байгуулах
-Харааны бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагчдад тусгай тоног төхөөрөмжийн /хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тоног төхөөрөмж/ зааварчилгаа, зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулах
-Харааны бэрхшээлтэй оюутан суралцагчдийг “Дэмжих төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах
#ItPark #ХамтынАжиллагаа

zurag_0002_Group 1 copy 5 zurag_0003_Group 1 copy 4 zurag_0004_Group 1 copy 3 zurag_0005_Group 1 copy 2

  • 2023-03-17
  • Уншсан:1241

Салбарын байгууллагууд