“МИНИЙ КОДЫН ЭХЛЭЛ” ХАКАТОН ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

“МИНИЙ КОДЫН ЭХЛЭЛ” ХАКАТОН ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

338009617_637102735093371_3681649678991619670_n338396725_1913776755652734_8082085618279794890_n338542337_1003212643981452_7497754958203844234_n338006424_120905767550795_4881400408574273178_n
Мэдээлэл технологийн үндэсний парк /МТҮП/ нь Шинжлэх Ухаан, Технологийн Сан, Монгол улсын их сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургууль /ХШУИС/ болон Говь-Алтай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран 2023.03.28, 29-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд Тонхил, Чандмана, ХЭЦС, 1, 2, 3, 4-р сургууль, Баян-Уул, Лицей, Дарив, Шарга, Дэлгэр,Тайшир сумын ЕБС-ийн 24 сурагч 2 өдрийн турш веб програмчлалын анхан болон дунд шатны сургалтад хамрагдлаа. Энэ удаагийн тэмцээн нь МТҮП -аас зохион байгуулж буй 7 дахь тэмцээн бөгөөд тэмцээний журмын дагуу 24 оролцогч 8 багт хуваагдан 2 өдрийн турш олж авсан мэдлэгээрээ багийн бүтээл гарган бусад оролцогчдод болон шүүгчдэд илтгэл тавин танилцуулав. Багийн бүтээлээр:
1-р байр:
Hackathon girls баг Баян уул сумын сургуулийн сурагч Э.Пүрэвмаа
Hackathon girls баг ХЭЦС сургуулийн сурагч С.Сайнхишиг
Hackathon girls баг Дарив сумын сургуулийн сурагч А.Бумчин
2-р байр:
Squad RM баг Дэлгэр сургуулийн сурагч Б.Лхагвасүрэн
Squad RM баг Лицей сургуулийн сурагч Х.Азбилэг
Squad RM баг Дарив сумын сургуулийн сурагч Э.Анхзаяа
3-р байр:
Evolution code баг 2 дугаар сургуулийн сурагч Д.Урангоо
Evolution code баг ХЭЦС сургуулийн сурагч Д.Цэнгүүнжав
Evolution code баг 3 дугаар сургуулийн сурагч Б.Амин-Эрдэнэ
нар шалгарч МТҮП-ийн брэнд бүтээгдэхүүнүүд болон мэдээлэл, технологийн чиглэлийн сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичгээр шагнууллаа. Түүнчлэн зохион байгуулагч Шинжлэх ухаан, Технологийн Сангаас 1, 2, 3-р байрт шалгарсан багуудад Монголын түүхэн ховор боть номын дээжээс бэлэглэлээ. Тэмцээнд оролцсоноор сурагчид бие даан суралцах аргыг өөртөө төлөвшүүлэх, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, ирээдүйн ажил мэргэжлийн чиг баримжаагаа олоход дэмжлэг болсон үр дүн бүхий тэмцээн болж өндөрлөлөө.
Хамтран зохион байгуулсан Шинжлэх Ухаан, Технологийн Сан, Монгол улсын их сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургууль болон Говь-Алтай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын хамт олонд талархал илэрхийлье. “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг 5 дугаар сард Завхан аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна.
  • 2023-04-03
  • Уншсан:914

Салбарын байгууллагууд