МОНГОЛ-ЯПОНЫ МХХТ/ДИЖИТАЛ САЛБАРЫН БИЗНЕС МАЧИНГ АЯЛАЛД УРЬЖ БАЙНА

МОНГОЛ-ЯПОНЫ МХХТ/ДИЖИТАЛ САЛБАРЫН БИЗНЕС МАЧИНГ АЯЛАЛД УРЬЖ БАЙНА

jicaй
1. Ерөнхий мэдээлэл, зорилго
ЖАЙКА болон Монгол Улсын ЦХХХЯ нь Монгол, Японы МХХТ/дижитал салбарын компаниуд болон тус салбарт үйл ажиллагаа явуулж буй гарааны компаниуд, Японы орон нутгийн засаг захиргаа, Худалдаа аж үйлдвэрийн танхим, ААН-үүдийн хооронд бизнес мачинг, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Тодруулбал, Япон компаниудтай түншлэлийн хүрээнд захиалга авч ажил үүрэг гүйцэтгэх болон хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, реверс-инновац (технологи, хүний нөөц) бүтээх чадамжтай Монголын компаниудыг бүртгэж, Япон улс руу бизнес аялал хийхээр төлөвлөж байна.
Энэ удаа дээрх үйл ажиллагааны хүрээнд 2023 оны 6-р сарын 25-аас 7-р сарын 2-ны хооронд Монголын МХХТ-ийн гарааны компаниудтай хамтран Токио хот болон Фүкүока мужид зочилж, Японы стартапын экосистемтэй танилцахын зэрэгцээ Питч эвэнт, бизнес уулзалтуудыг зохион байгуулах гэж байна.
2. Хүлээгдэж буй үр дүн, үндсэн үйл ажиллагаа
(1) Хүлээгдэж буй үр дүн
МХХТ/дижитал салбарт үйл ажиллагаа эрхэлж буй Монгол болон Япон компаниудын хооронд тодорхой бизнес мачинг, хамтын ажиллагаа эрчимжинэ. (Оролцох компаниудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн мачинг хийх компаниудыг сонгоно).
(2) Үндсэн үйл ажиллагаа
・Токио хот болон Фүкүока мужийн компаниудтай бизнесийн түншлэл, нэтворк үүсгэх арга хэмжээ
・Монгол, Япон компаниудын дунд Питч эвэнт зохион байгуулах
・Японы стартапын экосистемтэй холбоотой байгууламжуудыг үзэж танилцах
БҮРТГЭЛ 04 ДҮГЭЭР САРЫН 10-НЫГ ДУУСТАЛ ҮРГЭЛЖИЛНЭ
 Жич: Оролцох компаниас гарах зардал
・Улаанбаатар-Токио хоорондын 2 талын ОУ-ын онгоцны тийз (*Япон доторх тээврийн болон замын зардлыг ЖАЙКА хариуцна.)
・Японд байх үеийн байр, хоолны зардал (*Байрны захиалгыг ЖАЙКА хариуцна.)
・Паспорт авах, виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримтын зардал
・Гадаад аяллын даатгалд хамрагдах зардал
Гадаад зах зээл рүү үйл ажиллагаагаа тэлэх, харилцаагаа өргөжүүлэх чин зорилготой ААН, компаниудыг өргөнөөр бүртгүүлж энэхүү бизнес аялалд хамрагдахыг урьж байна!
Бүртгүүлэх холбоос : https://tinyurl.com/ns5p4wyh
  • 2023-04-04
  • Уншсан:1379

Салбарын байгууллагууд