MINDGOLIA-Д БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР | www.mindgolia.mn

MINDGOLIA-Д БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР | www.mindgolia.mn

1_2 2_1 3_1 4_1

 

MINDGOLIA-Д БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР | www.mindgolia.mn
☑️ЦХХХЯ-наас салбарын төрийн бус байгууллагуудтай хамтран төрийн байгууллага төсвийн хөрөнгөөр мэдээллийн технологийн худалдан авалт хийхдээ нэн тэргүүнд дотоодын компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор үндэсний дэд бүтцэд суурилсан худалдан авалтын шинэ систем бий болгох, улмаар дотоодын компаниудын хөгжүүлсэн програм хангамжийн бүтээгдэхүүний клауд орчинд ажиллах дэд бүтцийг бий болгохоор ажилласан. Энэ ажлын хүрээнд www.mindgolia.mn цахим хуудсыг хөгжүүлж, програм хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг байршуулсаар байна.
☑️Программ хангамж үйлдвэрлэгчдийн хувьд төрийн худалдан авалтад компанийн чадавхаас илүү бүтээгдэхүүний чанараас хамаарсан байдлаар нээлттэй оролцох боломжоор хангагдаж, гарааны компаниудад бодит дэмжлэг бий болсноор инновац шингэсэн илүү олон шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлж дотоод, гадаадын зах зээлд гаргах боломж нээгдэх юм.
1. Систем хэрхэн ажилладаг вэ?
Та системд өөрийн бүртгэлээ хийж баталгаажуулсны дараа компанийн бүтээгдэхүүний мэдээллээ бөглөх ба танай компаний үйлчилгээ авсан хүмүүсийн үнэлгээ бас харагдах болно.
2. Төрийн байгууллагууд хэрхэн худалдан авалт хийх вэ?
Tender.gov.mn сайтад байрлах цахим дэлгүүрээс ерөнхий гэрээний дагуу байршсан бүтээгдэхүүнээс худалдан авалт хийхэд Mindgolia-с худалдан авсан бүтээгдэхүүнийг төрийн Клауд системд байршуулна.
3. Хувийн хэвшил хэрхэн худалдан авалт хийх вэ?
Mindgolia-аас худалдан авсан бүтээгдэхүүнийг төрийн Клауд системд байршуулна
4. Бүтээгдэхүүний мэдээллээ хэрхэн оруулах вэ?
Вэбсайтад бүртгүүлэн өөрийн бүтээгдэхүүн тус бүрийн мэдээллийн өгөгдсөн Формын дагуу үнэн зөв бөглөн оруулах боломжтой.
  • 2023-04-07
  • Уншсан:901

Салбарын байгууллагууд