ИРЭЭДҮЙД АШИГЛАГДАХ ШИЛДЭГ ТЕХНОЛОГИУД

ИРЭЭДҮЙД АШИГЛАГДАХ ШИЛДЭГ ТЕХНОЛОГИУД

viber_image_2023-04-21_14-56-45-778
Ирээдүйд биднийг технологийн ямар дэвшлүүд угтах бол? Хамгийн ойрын хугацаа болох 2030 онд хүмүүс бид технологийн ямар шинэ дэвшлүүдтэй нүүр тулах талаар энэ удаад сонирхоцгооё.
-8K нягтралтай VR технологи тун удахгүй нэвтэрнэ.
2030 он гэхэд VR технологи 8K нягтралтай болсон байх бөгөөд энэ нь одоогийн нягтралаас илүү бүх зүйлийг маш нарийвчлалтайгаар харах боломжийг бүрдүүлнэ гэсэн үг.
-1 сая кубит бүхий квант компьютерүүд үйлдвэрлэгдэнэ.
Квант компьютер нь бид бүгдийн өдөр тутамдаа хэрэглэж буй компьютероос хэд дахин илүү хурдтай, маш нарийн тооцоолол хийх чадвартай гэдгээрээ ялгаатай юм. Жишээ нь байгалийн гамшигт үзэгдлийг 100 хувь нарийвчлан таамаглах, ямар нэгэн асуудлын учир шалтгааныг тогтоох, асуудал шийдвэрлэх арга замыг оновчтойгоор тайлбарлах болно. Одоогийн байдлаар “IBM”, “Google,” болон “Microsoft” компаниуд энэ чиглэлээр судалгааны ажил хийж байгаа юм.
-3D-ээр хэвлэсэн эд эрхтэнг ашигладаг болно.
2030 он гэхэд 3D хэвлэлтийг биологийн системтэй холбож хүний биеийн эсийг хамгийн түрүүнд бий болгоно. Үүний дараа эд эрхтэн хэвлэх боломж бүрдэнэ гэж технологчид үзэж байна.
-Тархины хиймэл суулгац алдагдсан дурсамжийг сэргээнэ.
Алцгеймер, цус харвалт, гэмтлээс үүдсэн өвчлөлийг анагаахын тулд хиймэл суулгацаар үүнийг шийдэх боломжтой болох юм. Уг төхөөрөмж нь өвчлөлийг анагаахаас гадна ой санамжид нөлөөлж мартагдсан дурсамжуудыг ч сэргээх аж.
-Tерабайт хурдны интернэт ард хоцорно.
Удахгүй 6G сүлжээ нэвтэрч 5G-г орлоно. Зарим шинжээчид 6G нь 5G /1TB/ сүлжээнээс 100 дахин хурдан байх магадлалтай гэж тооцоолоод буй. Энэ хурдаар 142 цагийн киног 1 секундэд л татах юм.
-3D хэвлэлээр бүтсэн хувцаснууд үнэгүй тараагдана.
3D хэвлэл нь өргөн хэрэглээний технологи болж маш бага өртгөөр хувцас үйлдвэрлэх боломжтой болох юм. Үүний улмаас хөгжиж буй орнуудын хувцас үйлдвэрийн газрууд татан буугдаж, цалин урамшуулал багатай байгууллагуудын ажлын байр цөөрч болзошгүй.
Эх сурвалж: www.futurebusinesstech.com
  • 2023-04-26
  • Уншсан:803

Салбарын байгууллагууд